A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

Монгол цуур” Үндэсний хөтөлбөр баталлаа

> Төсөл хөтөлбөр

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргалын ахалсан ажлын хэсгээс боловсруулсан “Монгол цуур” Үндэсний хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Монголчуудын нүүдлийн ахуй, соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн ч эзэмшсэн хүнтэйгээ хамт үгүй болж, мартагдах аюул тулгараад байгаа соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл бол Алтайн Урианхайн цуур хөгжим, түүнийг хийх арга барил, цуурдах уламжлалт урлаг юм. Ийм ч учраас цуур хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.

Баруун Монголын Урианхайн цуурдах урлагийг өвлөсөн сүүлчийн төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын ардын гоц авьяастан Паарайн Наранцогт агсан амьд сэрүүн ахуйдаа зааж сургасан цөөн тооны хүн л өнөө үед энэ урлагийг залгамжилж байна. Алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, судлаач эрдэмтэд 2006 оноос "Хүннү цуурчдын холбоо" байгуулж, цөөн тооны өсвөрийн цуурч бэлтгэж  байна. Гэвч багш, шавийн тоо цөөн, цуурдах арга барил, ур чадвар дутмаг, урын сан ядуу, санхүүгийн боломж муутай байгаа нь бэрхшээл учруулж байна.

Иймд өнөөдөр баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн бодлого, дэмжлэгтэйгээр цуурдах урлаг, уламжлалт урын сан, цуурын урлалтай холбогдох зан үйлийг сэргээж, залгамжлуулах ажлууд хийхээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол цуур" үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана.

Энэ урлагийг судалгааны эргэлтэд оруулах нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, улмаар хөхиүлэн дэмжих тухай конвенциуд, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгэн чухал алхам болно гэж үзэж байна.

Устаж мартагдахын босгонд тулсан соёлын илэрхийллүүдийг авран хамгаалах арга замыг 2003 онд батлагдсан “соёлын биет бус өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн конвенц тодорхойлж өгсөн юм. Цаг үеэ олсон энэхүү конвенцийн заалт, үзэл санааны дагуу 2009 онд Монголын уламжлалт Цуур хөгжмийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн нь цуурын уламжлал, түүний урын санг хамгаалах, сэргээн амилуулахад түлхэц үзүүлсэн чухал үйл явдал болов. Цуур хөгжим ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэгдэж, дэлхийд данстай болсноор цуурын урлагийг өвлөн уламжлагч, сонирхон судлагч, цуураар хичээлллэгчид болон сонсогч, сонирхогчдын хүрээ жилээс жилд нэмэгдэх таатай нөхцлийг бүрдүүлэв.

Сүүлийн 4 жилд цуур хөгжмийн уламжлалыг сэргээх, цуурдах урлагийн уламжлалыг хамгаалах, хөгжүүлэх, сургах, судлах, сурталчлах, хэвийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх чиглэлд нааштай ахиц өөрчлөлт гарч байна. Цуурын урлагийг хойч үед өвлүүлэхэд гэрийн улмжлалт шавь сургалтын зарчмыг орчин үеийн сургалтын арга арга хэлбэртэй зөв хослуулах замар албан бус сургалтын үр ашигтай арга хэлбэрийг олж тогтоох чиглэлд эрэл хайгуул хийгдэж байна.

Модон цуурын уламжлалыг сэргээх нь цаг хугацаа шаардах ажил юм. Учир нь өгүүлэхийн эрхтний хосломол үйлдэл, өвөрмөц арга барил шаарддаг учраас хүссэн хүн бүр цуурдаж тэр бүр чадахгүй харин багшийг дагаж, удааан хугацаагаар уйгагүй хичээллэснээр эзэмшиж болох нарийн төвөгтэй урлаг ажээ. Иймээс цуурын сургалтыг тэтгэн дэмжих, өвлөгчдийн амьдралын баталгааг хангаж тэдэнд өгөх урамшууллын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүй, эдийн засгийн орчныг боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна.

Өнгөрсөн дөрвөн жилд цуурын тархалт Алтай уул, Урианхай ястны хүрэээнээс хальж, цуурчдын эгнээ тэлсэн эерэг үзүүлэлт гарав. Гэхдээ цуурын уламжлалыг өвлөж, хамгаална гэдэг зөвхөн цуурын дуу авиаг гаргаж сурсанаар хязгаарлагдахгүй. Цуур хөгжмийн урлаг бол цуурдах арга барилаас гадна үе үеийн цуурчдын уран сэтгэмжээр бүтэж цогцолсон баялаг урын санг эзэмшсэн байх өндөр шаардлагыг багтаасан өргөн ойлголт юм. Одоогоор Монгол Алтайн Урианхай ястны дунд уламжлагдаж ирсэн цуурын урын сангаас байгаль, уул усны зураглал, ан амьтаны дуудлага, хүн байгалийн харьцаа, хүний сэтгэлийн ертөнцийг илтгэсэн 40 орчим аяз мэдэгдээд байгаа бөгөөд эдгээр нь нотоор (эгшгийн бичээс) биш зөвхөн ой тогтоомж, сонсголоор үеэс үед дамжин өвлөгдөж ирсэн учраас хүнтэйгээ хамт алга болох эрсдэл нэн өндөр байгаа юм.

Ийм учраас өдөр хоногоор мартагдан устаж байгаа цуурын уламжлалт урын санг цаг алдалгүй сэргээх, хойч үэд өвлүүлэх, судалж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар цуурын уламжлалыг хамгаалах бодит шаардлага тавигдаж буй болно. Цаашид СББӨ-ийн энэ ховор хосгүй төрөл зүйлийн оршин тогтнох, амьдарч хөгжих чадварыг хангаж, олон зууны тэртээгээс уалмжилж ирсэн цуурын урлаг, цуурдах эрдэм, цуурын уламжлалт урын сан, цууртай холбоотой ардын зан үйлийг сэргээх, цуурын сургалтын тогтолцоог төлөвшүүлэх, залгамж чанарыг хангах нь тулгамдсан зорилт болж байна.

2017-10-18

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос