A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

"СОЁЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОХ НЬ" Хэлэлцүүлэг болно

> Төсөл хөтөлбөр

Хөгжлийн хэлэлцүүлэг

СОЁЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОХ НЬ

Хамтран зохион байгуулагч: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/

 

2014 оны 2-р сарын 14; 09:45 -12:00 НҮБ-ын байр, Улаанбаатар хот

 

ТОЙМ

Хүний ​​хөгжлийн үзэл баримтлалыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, тогтвортой хөгжил, хүний ​​эрхийн талаарх олон улсын чуулгануудаар хэлэлцэж байгаа нь улс орны эдийн засгийн өсөлт, хөгжилд чухал ач холбогдолтой өв хөрөнгө болох соёлд анхаарлаа хандуулж эхэлсний илрэл билээ.

Улс үндэстний соёл нь “боломж олгогч”, “хөтлөгч, чиглүүлэгч” гэсэн хоёр замаар тогтвортой хөгжлийг дэмждэг. 

Газар нутаг, хүмүүсийн нэгдлийн онцлогоор тодорхойлогддог "аливаа зүйлийг хийх арга зам" гэж үзвэл соёл нь “боломж олгогч” ба нийгмийн харилцаанд оролцогч иргэдийн үнэт зүйлс, итгэлцлийн системийг Засгийн газрын бодлого хөтөлбөр нэгтгэж өгдөг. Энэ нь  соёлоор тодорхойлогдох байгалийн нөөцийн менежментийг ч авч үзэх бөгөөд олон талт соёлын ач холбогдол, иргэдийн мэдлэгийг хөгжлийн бодлогод тусгахыг чухалчилдаг. Нүүдлийн амьдралтай ард түмний хувьд нийгмийн бүлэг, олон нийт гэсэн ойлголтыг бий болгох шаардлага байдаг тул энэ асуудал Монголын нөхцөлд шууд хамааралтай болж байна.

Соёлыг хөгжлийн хөтлөгч гэж үзвэл, улс үндэстний баялаг буюу эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад шууд нөлөөлөхүйц хүмүүсийн бараа, үйлчилгээ, үнэт өвийн нэгдэл хэмээн ойлгож болно. Соёлын өв, соёл болон бүтээлч үйлдвэрлэлийн салбар, тогтвортой соёлын аялал жуулчлал, соёлын дэд бүтэц зэрэг нь ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэх стратегийн хэрэгсэл болдог. Соёл болон бүтээлч үйлдвэрлэл нь дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай, бүтээлчээр өргөжиж байгаа салбаруудын нэг бөгөөд Монгол Улсын эко аялал жуулчлал, урлаг, хөгжим, нүүдэлчний соёлыг сурталчлан хөгжүүлснээр үр өгөөжийг нь хүртэх боломж бүрдэх юм.

Хэлэлцэх асуудлууд

Хэлэлцүүлгийг дараахь асуудлын хүрээнд өрнүүлнэ:

·Газар зүйн нийгмийн бүлгээс илүүтэйгээр соёлын нийгмийн бүлэг нь нүүдэлчний соёл, аж амьдралыг бий болгож ирсэн Монгол оронд нийгмийн бүлэг гэдэг ухагдахууныг хэрхэн бий болгох вэ?

· Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах Монголын соёлын ямар онцлог шинж чанар байдаг вэ?

·Эдгээр онцлог шинж чанарыг хэрхэн хөхиүлэн дэмжих вэ?

·Эко аялал жуулчлал, урлаг, хөгжим (морин хуур, хөөмий) зэрэг Монголын соёлын салбарын ямар бүрэлдэхүүн хэсгүүд эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход нөлөөлж, тодорхой үүрэг гүйцэтгэх вэ?

·Эдийн засгийн олон талт байдлыг бий болгоход Монголын бүтээлч үйлдвэрлэлийн   салбарууд шинэчлэлийн ямар замаар оролцох вэ?

·Соёл, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжилд залуу хүмүүсийн оруулах хувь нэмрийг хэрхэн  өргөжүүлэх вэ?

-Соёлын салбарыг хөгжлийн бодлогод илүү оруулах, соёлын салбарын өсөлтийг дэмжихэд Засгийн газар юуг анхаарах, ямар алхам хийх шаардлагатай вэ? Хөгжлийн бусад хамтрагчид яаж оролцох вэ? Монголд соёлоор хөтлүүлсэн хөгжлийг бий болгоход нийгмийн бүлгүүд, судлаачид, хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо ямар байх вэ?

Зохион байгуулалт

Хэлэлцүүлэг нь тэргүүлэгч гишүүд, оролцогчид харилцан ярилцах, мэтгэлцэх хэлбэрээр явагдана. Тэргүүлэгч гишүүд нь залуучууд, урлаг соёл, иргэний нийгэм, парламент, орон нутаг, хувийн хэвшлийн төлөөлөл байна. Илтгэл мэдээллийн дараа нийт оролцогч санал бодлоо хуваалцах зорилготой нээлттэй хэлэлцүүлэг өрнөнө.

Хөтөлбөр

9:45    Бүртгэл

10:00  Нээлт             НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч

Хатагтай Сезин Синаноглу

10:10  Товч илтгэл НҮБ-ын Соёл, Боловсрол, Шинжлэх Ухааны байгууллагын

(ЮНЕСКО)төлөөлөгч

10:20  Хэлэлцүүлэг             Тэргүүлэгчид:

-Mr. D.Battsogt, - Member of Parliament, Head of the Standing Committee

-Prof. J.Dolgorsuren, Dean of the School of Theater and Performing Arts, MSUAC

-Prof. D.Bandi, Director of Hustai national Park - Case - Community-based cultural tourism and bufferzone projects as employment opportunity and income generating activity

-Ms. Sh.Baigalmaa, General Manager for Regional development, Case- Cultural heritage projects and business investment, partnership

-Dr. D.Gansukh - Chairman, Tourism Research and Training center

Чиглүүлэгч Соёл, спорт, аялал жуулчлалын сайд

Хатагтай Ц. Оюунгэрэл

11:20  Нээлттэй хэлэлцүүлэг

11:50  Дүгнэлт, хаалт        

Доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

http://www.mn.undp.org/content/mongolia/en/home/DevelopmentDialogues/DevelopmentDialogue6/

2017-10-18

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос