НОМЫН САНГУУД “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-ИЙГ УГТАН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

НҮБ-ын БСШУ-ны байгууллага буюу ЮНЕСКО-оос анх 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр зарласанҮүнээс хойш дэлхийн 100 гаруй орон энэ өдрийг ном уншихыг сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Манай улсад жил бүр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэж, номын сангууд, хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газрууд, зохиолчид өргөнөөр оролцон, иргэд, хүүхэд залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн ном бүтээлийг алдаршуулж, олон нийтэд түгээх, хямдралтай номын худалдаа хийх  ажлыг өргөнөөр зохион байгуулж иржээ. 

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улс, орон даяар Шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалтаас сэргийлэн хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Хүүхдийн төв номын сан, 21 аймгийн нийтийн номын сангууд “Дэлхийн номын өдөр”-ийг угтаж уншигч, хэрэглэгчиддээ хандан цахим хэлбэрээр дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд:

 

 

 

 

2020/04/21

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос