“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” ЦАХИМ ПОСТЕРИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”

ЦАХИМ ПОСТЕРИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зохион байгуулагч:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар

Уралдааны зорилго:

Дэлхий нийтийг цочроогоод буй шинэ төрлийн “Ковид – 19” вирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах, түгээн сурталчлах, өвчний эсрэг тэмцэж буй албан хаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх.

Уралдааны сэдэв:

Энэхүү уралдаан нь сонирхогчдын болон мэргэжлийн уран бүтээлчдийн дунд нээлттэй бөгөөд  “Хамтдаа сэргийлье” сэдэвт бүтээлээр оролцох юм. 

Уралдаанд дараах агуулгын хүрээнд оролцох боломжтой.Үүнд:

  • “Гэр гэртээ”
  • “Маскаа зүүцгээе”
  • “Супер баатрууд”
  • “Сонор сэрэмжээ бүү алдаарай”
  • “Масктай соёл”               

 Бүртгэлийн хугацаа:

Уралдаанд оролцох бүтээлийн бүртгэлийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ariunzaya@culture.gov.mn цахим хаягаар /jpg, pdf файл/ хүлээн авна.

Жич:

  • Бүтээл /фото, компьютер график/ нь хэвлэлийн шаардлага хангасан байх;
  • 300 pixels, 297x420 mm хэмжээтэй байх;
  • Ямар программ дээр хийснээ тодорхойлсон байх;
  • Уран бүтээлчийн овог нэр, бүтээлийн нэр, холбоо барих утасны дугаарыг  бичиж ирүүлсэн байх.

Шалгаруулах журам:

  • Уралдааныг тусгайлан томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.
  • Шалгарсан бүтээлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зарлаж, шагналыг 05 дугаар сарын 11-ний өдөр гардуулна.
  • Шалгарсан бүтээлүүдийг “Улсын онцгой комисс”-т хүлээлгэн өгч, олон нийтэд зориулсан сурталчилгааны постер болгон түгээн сурталчилна.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр цахим үзэсгэлэн гаргаж олон нийтэд толилуулна.

Шагналын сан:

      • 1-р байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал
      • 2-р байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал
      • 3-р байр- Өргөмжлөл, мөнгөн шагнал

Уралдааны зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг лавлах утас : 

51/264944, 99065486, 99849000

 

-оОо-

2020/04/21

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос