“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”
СЭДЭВТ ЦАХИМ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
НЭГ.ЗОРИЛГО
Уралдааны зорилго: Дэлхий нийтэд тархаад буй “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд багачуудад эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгох, цагаа бүтээлчээр өнгөрүүлэх, үзэл бодлоо дүрс өнгөөр илэрхийлэх, зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох.
ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ
2.1 Уралдаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 5-17 насны хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтыг 5-6, 7-9, 10-13, 14-17 гэсэн дөрвөн насны ангиллаар зохион явуулна.
2.2 Уралдаанд оролцогчид А3 хэмжээтэй цаасан дээр “Хамтдаа сэргийлье” сэдвийн хүрээнд өөрийн санаа бодлоо чөлөөтэй дүрслэн зурж, будаж (тосон будаг, усан будаг, пастель, зураасан зураг, гуашь, өнгийн харандаа) тус уралдаанд оролцох юм.
2.3 Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогчид шүүгчдээс өгсөн сэдвийн хүрээнд бүтээл хийж буй видео бичлэгээ “Хамтдаа сэргийлье 2020 гар зургийн уралдаан” фэйсбүүк цахим хаягаар илгээж хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцоно.
ГУРАВ: БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
3.1 Уралдааны нэгдүгээр шатанд оролцох бүтээлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл “Хамтдаа сэргийлье 2020 гар зургийн уралдаан” фэйсбүүк цахим хаягаар хүлээн авна.
Жич: Бүтээлийн зургийг цахим хаягаар ирүүлэхдээ зургийн нэр, зурсан хүүхдийн овог нэр, нас, анги, бүлэг, сургуулийн хаяг, аймаг дүүрэг болон холбогдох утасны дугаарыг тодорхой бичиж илгээнэ үү.
3.2 Хоёрдугаар шатны шалгаруулалтыг 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулна.
3.3. Шалгарсан бүтээлийн тухай мэдээллийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр /Соёл, Урлагийн Газар/Culture and Arts Authority, Монгени цогцолбор сургуулийн албан ёсны пэйж хуудас/ цахимаар зарлаж 05 дугаар сарын 29-нд шагнал гардуулна.
ДӨРӨВ: ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
4.1. Уралдаанд шалгарсан бүтээлээр 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Мongeni tower “Мон арт галерей”-д үзэсгэлэн гаргана.
4.2. Уралдааныг тусгайлан томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.
ТАВ: ШАГНАЛЫН САН
5-6 насны хүүхдийн шагнал:
1-р байр 1 сурагч Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “Урлаг-Англи хэлний” ангид 3 жил 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг;
2-р байр 1 сурагч Өргөмжлөл, үнэ бүхий зүйл “Урлаг-Англи хэлний” ангид 3 жил 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг;
3-р байр 2 сурагч Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “Урлаг-Англи хэлний” ангид 3 жил 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг;
Тусгай байр 4 сурагч Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, 2 жил 50% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг.
7-9 насны хүүхдийн шагнал:
1-р байр 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр 2 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Тусгай байр 4 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
10-13 насны хүүхдийн шагнал:
1-р байр 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр 2 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Тусгай байр 4 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
14-17 насны хүүхдийн шагнал:
1-р байр 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
2-р байр 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
3-р байр 2 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Тусгай байр 4 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
БСШУСЯ-НЫ ЛАБОРАТОРИ МОНГЕНИ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
АВЬЯАСТАН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ МОНГОЛЫН ХОЛБОО
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Уралдааны зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг лавлах утас : 90000445, 89339941, 99737766
-оОо-