
Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 115 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу хэрэгжилтийг хангах, нийтэд мэдээлэх, үр дүнг нь таниулах ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хариуцан ажилладаг билээ. Энэ жилийн шалгаруулалтын тоглолт 2019 оны 11 дүгээр сарын 07,08 - ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Энэ удаагийн шалгаруулалтад 8 уран бүтээлч уран бүтээлээ ирүүлснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн БСШУС сайдын 2019 оны 12 дугаар сарын 06ны өдрийн А/781 тоот тушаалаар доорх бүтээлүүдийг улсын санд авлаа.
Хөгжмийн зохиолч:
Ц.Эрдэнэбат “Эвэр бүрээ, симфони найрал хөгжимд зориулсан концерт”
Х.Алтангэрэл “Их хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт”
Ш.Өлзийбаяр “Морин хуурын
Ж.Энхбаяр “
Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагаа нийт 23 удаа зохион байгуулагдаж 200 гаруй шинэ бүтээлийг авсан байдаг. Эдгээр бүтээлүүд нь олон нийтийн хөгжмийн боловсрол, хөгжмийн уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжмийн бүтээл туурвилын чанар, уран сайхны түвшинг өндөржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн төдийгүй өнөөгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд болон мэргэжлийн сургалт, судалгааны томоохон урын санг үүсгэжээ.
Энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр улсын санд буй нийт уран бүтээлийн бүртгэл мэдээллийг нэгтгэн гаргалаа. 1993-2018 оны хооронд улсын санд худалдан авсан эдгээр 200 гаруй монголын хөгжмийн зохиолчдын том хэлбэрийн шилдэг уран бүтээлийг тухайн бүтээлийн харьяалагдах байгууллагуудад бүртгэлжүүлэн хүлээлгэн өгөх, хадгалалт, хамгаалалтыг нь сайжруулахад чиглэсэн төслийг 2020 - 2021 онд 4 үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.
Уг төслийн зорилго нь улсын санд худалдан авсан хөгжмийн том хэлбэрийн бүтээлийн ашиглалтыг сайжруулах, олон нийтэд таниулах, сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг баяжуулахад чиглэгдэнэ.
Уг төслийн үр дүнд төв, хөдөө орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг баяжуулах, мэргэжлийн сургалт судалгааны архив үүсгэх, уран бүтээлчдийн ур чадвараа нэмэгдүүлэхэд чиглэсэн, идэвх санаачлагад нэмэр болохуйцаар хөгжмийн бүтээлийн бичвэрийн эрэл хайгуулыг хөнгөвчлөх, хөгжмийн зохиолчдын харилцан туршлага солилцох хамгийн том цахим мэдээлэл судалгааны болон бүтээлийн урын санг үүсгэх юм.

Мөн уг санд байгаа бүтээлийн ашиглалтыг сайжруулах, уран бүтээлүүдийг эргэлтэд оруулах, олон нийтэд таниулах, сурталчлан ажиллах тухай хэвлэл мэдээллийн болон мэргэжлийн урлагийн байгууллагуудтай санал солилцон, харилцан хамтран ажиллахаар ирэх оны ажлын төлөвлөгөөндөө тусгасан байна.
Хөгжмийн сайн бүтээл гэдэг хэдэн үеийнхний хүртээл болж ард түмний сэтгэл оюунд мөнхрөн үлддэгээрээ нийгмийн үнэт баялаг болдог.
1993 – 2019 онд улсын санд авсан хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүдийн жагсаалт:



