ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛЖ БАЙНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

“Алтан намар 2019”, 37 дахь удаагийн хөгжмийн наадам 2019 оны  11 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Филармонийн концертын танхимд хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдээр эхэллээ.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Зангад гуай 33 дахь жилдээ энэхүү наадмын сүлд дууг дуулж байгаа  бөгөөд энэ жил  МУСТА Н.Амаржаргал болон найрал дуучидтай хамтран дуулж хөгжмийн наадмын хөшгийг нээлээ.

Тоглолтод хөгжмийн зохиолч Ц. Эрдэнэбатын “Эвэр бүрээ, симфони найрал хөгжимд зориулсан концерт”, хөгжмийн зохиолч Ж. Энхбаярын “Симфони №1”, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Их хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт”, Монгол Улсын Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч С. Соронзонболдын “Симфони №4” зэрэг бүтээлүүд тоглогдлоо. Энэ жил нийт 8 хөгжмийн зохиолчийн 9 бүтээл эгшиглэнэ.

 

 

Өнөөдөр буюу 11 сарын 08-ны өдрийн 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа  хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан концерт”, хөгжмийн зохиолч С.Тараагийн  “Шударга, төгөлдөр хуурт зориулсан хоршил концертино”, хөгжмийн зохиолч МУСТА Д. Ариунболдын “Икэл, төгөлдөр хуур, цохивор хөгжмийн цөөхүүлд зориулсан концерт”,  Монгол Улсын Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Токкато”,  “Эрч ба хүч” симфони удиртгал зэрэг бүтээлүүд тоглогдоно.

Эдгээр хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдээс Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам”-н дагуу шалгарсан бүтээлийг улсын санд худалдан авах юм.

 
 

2019/11/08

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос