"АЛТАН НАМАР 2019" СУДАЛБАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

“АЛТАН НАМАР 2019”

СУДАЛБАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Зураач өөрийн сонгосон техник, материалаар бүтээлээ туурвин 

 нь аливаа уран бүтээл

НЭГ. Зорилго:

Судалбар зургийн онцлог ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг сайжруулах, харилцан туршлага судлахад оршино.

ХОЁР. Үйл ажиллагаа, хугацаа:

2.1 “Алтан намар 2019” үзэсгэлэнд оролцох бүтээлийг 2019  оны  10 дугаар сарын 16-23 ны өдөр “Монгол арт галерей”-н байранд хүлээн авна.

2.2  2019 оны 10 дугаар сарын 25-31-ны өдрүүдэд үзэсгэлэн дэлгэгдэж олны хүртээл болно.

2.3 Үзэсгэлэнд оролцсон нийт бүтээлээс шилдэг 3 бүтээлийг мэргэжлийн зураачид шүүж шалгаруулна. /Батламж, мөнгөн шагнал/

2

2.5 Үзэсгэлэнгийн нээлт болон шагнал гардуулах арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17:00 цагт Монгол арт галерейн нээлтийн танхимд болно.

2.6 Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд урилгаар Монголын урчуудын эвлэл, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо хамтран оролцоно.

2.7 “Алтан намар 2019” үзэсгэлэнгийн үеэр /10 сарын 28-ны даваа гариг/ “Судалбар зургийн ач холбогдол” ахмад уран бүтээлч, залуу уран бүтээлчдийн төлөөллүүд оролцсон уулзалт, лекцийг зохион байгуулна.

2.8 “Алтан намар 2019” үзэсгэлэнгийн үеэр /10 сарын 30-ны лхагва гариг/ “Хөрөг зургийн судалбар” мастер-класс арга хэмжээг зохион байгуулна /МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, Д.Булгантуяа/

ГУРАВ. Бүтээлд тавигдах шаардлага:

3.1 Судалбар зураг нь уран бүтээлчийн энэ онд туурвисан бүтээл байна.

3.2 Судалбар зургийн сэдэв чөлөөтэй.

3.3 Бүтээл нь жаазтай, өлгүүртэй  /бүтээлийн ард зураачийн нэр, бүтээлийн нэр, материал, он бичигдсэн байна/

3.4 Нэг уран бүтээлч 3 бүтээлээр оролцож болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77198080, 99283399 лавлана уу

Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, нийслэл хүрээ өргөн чөлөө, Дүнжингарав худалдааны төвийн замын эсрэг талд.

2019/10/09

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос