Манай улсад соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 26 дахь жилтэйгээ золгож байна. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 5-р сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр”-ийн жагсаалтын 2-р бүлгийн 2.31-д, тус тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ын 2.2, 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн соёл урлагийн нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх, ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, ажиллагсдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах зорилгоор “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ оны 9 дүгээр сарын 2 дахь ням гарагт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд тус өдрийг угтан дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:
Спортын бага наадам
Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран 9 сарын 7-12ны өдрүүдэд Спортын бага наадмыг зохион байгуулж байна. Оролцогчид волейбол, ширээний теннис, шатар, шагайн харваа, биллиард гэсэн 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Бага наадмын нээлтийг гар бөмбөгийн тэмцээнээр эхлүүлсэн ба Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат тэмцээнийг нээж тамирчдад амжилт хүслээ. Мөн нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн болон төр, хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын дарга удирдлага, хамт олон оролцлоо.
“Уламжлал – Ирээдүй” сэдэвт аян
Иргэдийн соёлын ерөнхий түвшинг дээшлүүлэх, уран сайхан гоо – зүйн боловсрол, хүмүүжил олгох, нийтийг соён гэгээрүүлэх салбарын үндсэн зорилтын хүрээнд “Уламжлал – Ирээдүй” сэдэвт аяныг өрнүүлж байгууллага тус бүр сайн дурын олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Аян 9 сарын 01-20ны өдрүүдэд үргэлжилнэ.
“Соёл урлагийн ажилтан” өдөрлөг
Өдөрлөг 9 сарын 14-нд Чингис хааны хүрээ жуулчны баазад зохион байгуулагдана. Үүнд:
- “Соёл, урлагийн ажилтан” /өдөрлөгийн нээлт/
- Оролцогч байгууллагын парад
- Нийтийг хамарсан спортын уралдаан, тэмцээн
- Үдшийн цэнгүүн /хаалтын үйл ажиллагаа/ зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.
“Соёл, урлагийн ажилтны өдөр”-т оролцож буй байгууллагууд:
- БСШУСЯ Соёл, урлагийн бодлогын газар
- ЗГХА Соёл, урлагийн газар
- Нийслэлийн соёл, урлагийн газар
- Улсын драмын эрдмийн театр
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
- Үндэсний урлагийн их театр
- Улсын хүүхэлдэйн театр
- Улсын филармони
- Соёл урлагийн их сургууль
- Монголын улсын консерватори
- Соёлын өвийн үндэсний төв
- Монголын үндэсний музей
- Богд хааны ордон музей
- Чойжин ламын сүм музей
- Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
- Театрын музей
- Байгалийн түүхийн музей
- Монгол төрийн түүхийн музей
- Уран зургийн галерей
- Үндэсний номын сан
- Хүүхдийн төв номын сан
- МУИС-ийн Номын сан
- Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
- Түмэн эх чуулга
- Улаанбаатар чуулга
- Тэнгис кино театр
- Монголын үндэсний кино урлагийн академи
- Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулга
- Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга
- Нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон
Нийт соёл, урлагийн салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагч, уран бүтээлчид та бүхэнд “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!