“БАЙГАЛЬ БА УС” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Монголын байгалийн уран бүтээлчдийн холбоо нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын орчин үеийн урлагийн хөгжил болон байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсаар байна. Тус холбоо нь үндсэн зорилгынхоо хүрээнд Global Nomadic Art Project /GNAP/ Дэлхийн нүүдлийн урлагийн төслийг 2020 оноос Монгол орноо амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Энэхүү төсөл нь БНСУ-ын Кorea Nature Artists association YATOO нийгэмлэгийн санаачилгаар 2014 оноос эхлэн олон улсад хэрэгжиж байгаа төсөл юм.

Энэ жилийн хөтөлбөрийн ерөнхий куратораар Индиана их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэг ажилласан.

Тус хөтөлбөрийг Монголын байгалийн урлагийн холбоо болон Хөх нар монголын орчин үеийн урлагийн төв хамтран 10 хоногийн турш Өмнөговь аймагт зохион байгуулсан.

Мөн Монгол, Солонгос, Румын, Англи, Герман, Польш Taйвань, Болгар, Канад, Мексик зэрэг олон улсын нийт 19 уран бүтээлч оролцож байна.

"Байгаль ба Ус“ олон улсын хамтарсан үзэсгэлэн 2024.09.17-09.23-ны хооронд Монголын уран зургийн галерейд үргэлжилнэ.

2024/09/18

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос