Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийн хүрээнд 36 дахь Номын баяр” нээлтээ хийлээ.
Тус номын баярын нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн Г.Уянгахишиг, А.Ундраа, О.Батнайрамдал, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон Монгол улсад суугаа зарим элчин сайд нар оролцож, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Номын баяр”-ын үйл ажиллагаа нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлж, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, уншигч хүүхэд залуус, номд дурлагч хэн бүхнийг дэмжих зорилготой байдаг.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийн хүрээнд нийслэл, Улаанбаатар хотноо зохион байгуулж буй 36 дахь “Номын баяр”-ын үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яамнаас дэмжлэг үзүүлж Нийслэлийн Соёл, урлагийн газар болон тус наадмыг санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байна.
36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд 2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд үргэлжилнэ.