Монгол Улсын Соёл, спорт аялал, жуулчлал залуучуудын яам, Их Британийн эзэн хааны Урлагийн академитай 2023 оны 11 дүгээр сарын 23-нд байгуулсан “Санамж бичиг”-ийн дагуу МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар тус академитай “Монгол ертөнцийн урлаг” үзэсгэлэнгийн “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулав.
Их Британийн эзэн хааны Урлагийн академи нь 250 гаруй жилийн түүхтэй, дэлхийн томоохон дүрслэх урлагийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж ирсэн.
2027 оны 3 дугаар сараас 6 дугаар сарыг дуустал Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж буй урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулж, 3 сарын турш үзэсгэлэн зохион байгуулах юм.