Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнтэй холбоотой “Соёл, спорт олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам“-ийн төслийг шинэчлэн боловсруулж журмын хэрэгжилтийг хангаж ажиллах байгууллагуудын хүрээнд эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын улсын хороо, Боловсролын Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны холбогдох мэргэжилтнүүд, мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл оролцож өмнөх журмын хэрэгжилтийг хангахад тулгамдаж байсан асуудал, журамд тусгавал зохих асуудлын талаар хэлэлцлээ.
Мөн хэлэлцүүлэгт оролцогчдод Монгол Улсын Үндэсний номын санг танилцуулав.