Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн талбайг урлагийн бүтээлээр тохижуулах ажлыг Монголын Урчуудын Эвлэлтэй хамтран зохион байгуулав. Тус ажлын ерөнхий куратораар Ардын зураач, Төрийн соёрхолт Ш.Чимэддорж, куратораар МУЭ-ийн ерөнхийлөгч П.Ганбат, МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нар ажиллав. Мөн Ардын зураач, Төрийн соёрхолт Ш.Чимэддоржийн хувийн цуглуулга болох хосгүй үнэт бүтээлүүд нь наадамчин олны мэлмийг мялааж, нүүдэлчдийн соёлын өвийн үнэ цэн, монгол уран бүтээлчдийн оюуны их өв санг дэлхий дахинд харууллаа.Бидэнтэй хамтран ажилласан Монголын Урчуудын Эвлэл болон нийт уран бүтээлчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Ардын зураач, Төрийн соёрхолт Ш.Чимэддоржийн хувийн цуглуулга болон уран бүтээлчдийн шилмэл бүтээлүүд.
Ардын зураач, Төрийн соёрхолт Ш.Чимэддоржийн “Тусгаар тогтнол”, “Дэлхий эх” ган, хүрэл монументаль баримал.
БНХАУ-ын алдарт уран бүтээлч Шэн Хун Бяогийн “Чингис хаан”, “Монгол” зэрэг монументаль уран баримал.
МУГЗ Ж.Түвшинжаргалын “Эх”, “Их сангийн бойпор”, “Асар Басар”, “Таван хошуу төл мал” чулуун баримал.
МУГЗ Ц.Энхтайваны “Дөрвөн бэрх” чулуун баримал.
Уран бүтээлч Б.Орхонтуулын “Эмнэг сургагч” бүтээл.