Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзийн гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн та бүхнийг

  1. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн “Нүүдэлчин брэнд”
  2. Монгол Улсыг гадаадад сурталчлах "GO MONGOLIA” брэндийн хүрээнд дараах байдлаар хамтран ажиллахыг урьж байна.

Нэг. Бүтээгдэхүүн нийлүүлэх

Та бүхэн хүссэн брэндээ ашиглан дараах бүтээгдэхүүний хүрээнд гаргаж болох бүтээгдэхүүний санал, үнийн саналын хамт ирүүлнэ үү.

Үүнд:

  • Гар урлал, бэлэг дурсгалын эд зүйлс
  • Дотоодод үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүн (цэвэр ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, чихэр, нарийн боов гэх мэт)
  • Дотоодын болон импортын бараа, бүтээгдэхүүн (шүхэр, малгай, малгайтай цамц, фотболк, даавуун тор гэх мэт)

Сонгогдсон бүтээгдэхүүний санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно.

Хоёр. Мерчандайзийн гэрээ байгуулах

Санал болгож буй брэндийн лого, түлхүүр үгийг ашигтай бүтээгдэхүүний загварт оруулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ашиглан борлуулалт хийх сонирхолтой хуулийн этгээдийг мерчандайзийн гэрээ байгуулах санал ирүүлэхийг урьж байна.

Аялал жуулчлалын компани цахим болон хэвлэл мэдээллээр лого ашиглан сурталчлгаа түгээх бол үнэ төлбөргүй ашиглана /гэрээ хийнэ/.

Гурав. Тавигдах шаардлага

  1. Та санал болгож буй бүтээгдэхүүний загвар тус бүрээс 1 ширхгийг, нэгж үнэ, үйлдвэрлэн нийлүүлэх хугацаа, тоо ширхгийг /өнгө, хэмжээ/ тодорхой бичиж, маягтын дагуу 2024 оны 08 дугаар сарын 04-ний дотор Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, А.Амарын гудамж, Соёлын төв өргөө, Г корпус, 6-р давхар, 610 тоот өрөөнд ирүүлнэ.
  2. Ирүүлсэн бүтээгдэхүүнийг ажлын хэсэг сонгон бүтээгдэхүүн сонгох эсвэл мерчандайзийн гэрээ байгуулах эрхийг олгох бөгөөд бүтээгдэхүүн нь дотоодод үйлдвэрлэгдсэн, байгальд ээлтэй, хог хаягдлыг буруулахад чиглэсэн бол давуу эрх олгоно.

Дөрөв. Холбоо барих

Дэлгэрэнгүй мэдээллийг 99451599 (ЗГХА СУГ-ын мэргэжилтэн Э.Тайшир) дугаар утсаар болон Naadam2024@gmail.com мэйл хаягаар ирүүлэн, тодруулах боломжтой.

Тав. Санамж

  1. Брэндингийн өнгө төрхийг бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, галт зэвсэг, садар самуун явдалтай холбоотой хэрэгсэл, үйлчилгээ, сурталчилгаанд ашиглахыг хориглоно.
  2. Брэндийг ашиглах гэрээ байгуулаагүй тохиолдолд санал болгосон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах зорилгоор ашиглахыг хориглоно.
    • “Нүүдэлчин брэнд” нь зохиогчийн эрхийн улсын бүртгэлийн 40-0020670 дугаар гэрчилгээтэй;
    • "Go Mongolia" нь 40-0029258, "Mongolia.Allways. Moving" нь 40-0029259, "Go Mongolia. Mongolia. Allways. Moving" нь 40-0029260 тус тус барааны тэмдэгтийн улсын бүртгэлийн дугаартай бөгөөд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн дагуу хамгаалагдсан болно.

Маягт татах холбоос: https://docs.google.com/document/d/1hqVGDsOo2s_fe8vVcmxopRcRo84cD6Ti/edit?usp=sharing&ouid=103904887129383608151&rtpof=true&sd=true

Гэрээний загвар татах холбоос: https://docs.google.com/document/d/1s-gzcRz44MgamlC8XPBDDzyPWMIXCZ50/edit?usp=sharing&ouid=103904887129383608151&rtpof=true&sd=true

GO MONGOLIA брендбүүк татах холбоос: https://guidebookgomongolia.mn/en

Нүүдэлчин брендбүүк татах холбоос: https://drive.google.com/file/d/1D-NxBOyJKDwj_spoyNiDqBa1Aewg_UI3/view?usp=sharing

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

2024/07/01

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос