Уран бүтээлч Э.Ононгуа “ХОНИН ХОЛБОО” бие даасан үзэсгэлэн

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Уран бүтээлч Э.Ононгуа нь СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг 2016 онд төгссөн. 2022 онд Алтан бийр залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс “Хонин цагаан үүл” бүтээлээрээ дэд байрын шагнал, 2023 онд Монголын сайхан орон Чимэглэх урлагийн төрөлд шилдэг бүтээлийн шагналыг тус тус хүртсэн. 2022 онд “Нөмөр” анхны бие даасан үзэсгэлэнгээ Хаан банкны арт галерейд гаргаж байсан. Түүний энэ удаагийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд 2024 оны 06 сарын 07-30-ныг дуустал үргэлжилнэ.

Тэрээр холимог техник, өрөг урлаг болон үйлдлийн урлагийн уламжлал арга барилаар бүтээлээ туурвидаг. Орчин үеийн урлагийн эл бүтээлүүд эрт эдүгээгийн мөнхийн бүтээлч сэтгэлгээ, хувиршгүй гэгээн мөрөөдлийг тусгаж, холы­­г зорин нүүдэллэсэн ч төрсөн нутгаа эргэх үл тасрах хөдөлгөөний тухай өгүүлнэ.

“Намайг Энгэрийн булаг гэж дуудвал зохилтой” гэж уул усны эзэд өвгөдийн чихэнд шивнэх төдийд л тэд сонсож чаддаг байжээ...

Мөнхөд үргэлжлэх холбоос гэж үгүй.

Холбоос нь мөнхийн бус тусмаа сэтгэлд амар.

 

Юуг ч өөртөө удаан уяж хүлэхгүй, цаг нь ирэхээр хөвөрнө ...

2024/06/21

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос