“ҮЗЭГДЭЛ" хамтарсан үзэсгэлэн

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй “Art week Ulaanbaatar 2024" хүрээнд уран бүтээлч Ц.Ариунбайгаль, Р.Сэнгүм, М.Цасчихэр нарын “ҮЗЭГДЭЛ” хамтарсан үзэсгэлэн 2024 оны 5-р сарын 05-15-ны хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэжилнэ. Энэхүү үзэсгэлэнд нийт 30 гаруй бүтээл дэглэгдэн нийтийн хүртээл болж байна.

 “ҮЗЭГДЭЛ” гэхээр таны бодолд юу бууж байна. Үзэгдэл гэдэг бол бодитой юм үзэгдэл бус, харин хүний оюун санаанд  өгөгдсөн оршихуйн мөн чанар, түүнээс урган гарах уран бүтээлчдийн сэтгэлгээний илэрхийлэл хэмээн тодорхойлж болно.

Гурван уран бүтээлч өөр өөрсдийн дотоод мөн чанар, арга барилаар байгалийн өнгө аясыг дүрслэн илэрхийлэхийн сацуу хүн, байгаль, бүх зүйл өөрийн гэсэн зүй тогтолтой бөгөөд цаг хугацаанаас үл хамааран дахин давтагдах боломжгүй мэдрэмжийг дүрсэлжээ.

Мөн тэдний өөр өөрийн дүрслэл хийгээд илэрхийлэл, өөр арга техниктэй хослуулан бүтээлээ туурвисан нь илүүтэй сонирхол төрүүлнэ. Бидний тэр болгон хараад байдаггүй зохиомжийн шийдэл, өнгөний тоглолт, бийрийн бичилтийг эндээс харж болно.  

Энэхүү үзэсгэлэн нь харах, таашаах, мэдрэхүйд хүрэх бөгөөд юмсыг бодит ертөнцөөс өөрөөр хүлээн авахад чиглэх юм. Нөгөө талаасаа үзэгч өөрөө байгалийн нэг хэсэг төдийгүй зүүд зэрэглээн дунд аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх “ҮЗЭГДЭЛ” үзэсгэлэнг зориорой.

Гурван өөр уран бүтээлчийн дотоод ертөнцөөр аялахын сацуу үзэгч

та өөрөө үзэсгэлэнгийн нэгэн хэсэг нь байгаасай гэж хүснэм...

 

2024/05/06

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос