ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын дэргэдэх Соёлын олон төрлийг дэмжих олон улсын сангаас 15 дахь удаагийн төслийн сонгон шалгаруулалт зарлагдсан байна.
Энэхүү сан нь конвенцод оролцогч улсуудын Төр, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагаас санаачилсан дараах үйл ажиллагаа, төслүүдэд санхүүжилт олгохыг чухалчилдаг. Үүнд:
- Соёлын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;
- Соёлын бизнес эрхлэгчдийн ур чадварыг бэхжүүлэх;
- Соёлын үйлдвэрлэлийн шинэ бизнесийн загварыг бий болгох;
- Эмэгтэйчүүд, залуучууд, уугуул иргэд болон эмзэг бүлгүүдэд орлогын шинэ үүсгэвэр бий болгох;
- Уран бүтээлчдэд шинэ зах зээлд гарах боломжийг олгох;
- Нийгмийн оролцоог дэмжих, энх тайвныг сурталчлах зэрэг тус тус болно.
Энэхүү төслийн сонгон шалгаруулалтад төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох эрхтэй ба төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 100.000 ам.доллар бөгөөд төслийн хэрэгжих хугацаа 12-24 сар юм.
ЮНЕСКО-оос төсөл хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бөгөөд төслийн сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://en.unesco.org/creativity/ifcd/apply цахим хуудсаар авна уу.
Мэдээлэл тодруулах бол дараах цахим хуудас болон утсаар холбогдоно уу. (Culture@unesco.mn, 70105652).