Мөсөн шагайн харваан өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой WINTERLAND ICE FESTIVAL буюу “Тамирын жавар-2024” мөсний баярын арга хэмжээ саяхан Архангай аймагт амжилттай болж өндөрлөлөө.
Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖЯ, Соёлын яам хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд 536 өвлөн уламжлагч, харваачид оролцож, “Мөсөн шагайн харваа” соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүллээ.
Мөн тус арга хэмжээний үеэр “Өвлийн гоёл-2024” хамгийн сайхан үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй болон хос шалгаруулах уралдааныг зохион байгууллаа. Соёл урлагийн газраас зохион байгуулсан уг арга хэмжээнд үндэсний дээл хувцсаараа гоёсон 60 гаруй өвлөн уламжлагчид оролцлоо.
Эх сурвалж: АРХАНГАЙ АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР