ТАЙЖ ХАЙРХАНЫ БЭЛД ОТОГЛОСОН 21 АЙМГААР АЯЛЖ, 362 СОЁЛЫН ӨВТЭЙ ТАНИЛЦАЦГААЯ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

      

Түүхийн тэртээгээс түүхээ бүтээн баяжуулж, ёс заншил, ахуй соёлоо өвлөн уламжилж яваа монголчуудын түүх дахин давтагдашгүй, дундаршгүй билээ. “Тайж хайрхан”-ы бэлд ганзага дүүрэн нүүдэллэн ирсэн 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид маань тус тусын “Отог”-оо байрлуулж, аяны богцоо задалж, язгуур урлагийн гайхамшигтай тоглолтоо хуран цугларсан олонд сонирхуулж байна. Аймгийн отгуудаар зочилсноор нутаг нутгийн зан үйл, ёс заншлыг танин мэдэж, язгуур урлагийн гайхам тоглолтуудыг сонирхохоос гадна соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлтэй нэгэн дор танилцах юм. Магадгүй таны энэ зуны хамгийн гайхамшигтай танин мэдэхүйн аялал байх болно.

Энэхүү дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулснаар уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох боломж бүрдэнэ. 

2023/08/16

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос