Сонирхох зүйл олонтой энэ фестивалийн нэг цөм нь “Нүүдэлчин хүрээ”.
Бас л гурван өдрийн туршид хөтөлбөр дүүрэн үргэлжлэх “Нүүдэлчин хүрээ”-ний арга хэмжээ наадмын эхний өдөр ширээний шагайн танин мэдэхүйн оролцоот хөтөлбөрөөр эхэлж, “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн барилдаанаар үргэлжилж, Шувуучлахуй болон Монгол анч, тайга, хоточ банхар нохойн үзүүлбэр (2 цаг тутам) үзүүлнэ.
Харин хоёр дахь өдөр - ширээний шагайн танин мэдэхүйн оролцоот хөтөлбөр, Үндэсний бөхийн барилдаан, Тулам булаалдах тэмцээн, Шувуучлахуй болон Монгол анч, тайга, хоточ банхар нохойн үзүүлбэр (2 цаг тутам), Морин дээрх барилдаан Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн шагнал гардуулах ёслол, Түрүүлж, айрагдсан морьд цоллох, Морин дээрх барилдаан, Монголын бөө мөргөлтнүүдийн галын тахилгын зан үйл зэрэг арга хэмжээ болно.
Наадмын сүүлийн өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 20-нд- Ширээний шагайн танин мэдэхүйн оролцоот хөтөлбөр, Тулам булаалдах тэмцээн, Шувуучлахуй болон Монгол анч, тайга, хоточ банхар нохойн үзүүлбэр (2 цаг тутам) Тулам булаалдах тэмцээн, Морин дээрх барилдаан гэх мэт тун сонирхолтой үзүүлбэрүүдийг сонирхуулах ажээ.