БАГАЧУУДДАА ЗОРИУЛАН “НҮҮДЭЛЧИН ХҮҮХЭД” БАГА ТАЙЗНАА СОНИРХОЛТОЙ ХӨТӨЛБӨРҮҮД БЭЛТГЭЛЭЭ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

       Хүн төрөлхтний ирээдүй, соёл иргэншлийн залгамж халаа, өв соёл, зан үйл, язгуур урлагийн өвлөн уламжлагчид бол хүүхэд билээ.

       Хүүхэд багачууддаа зориулан зохион байгуулагчдын зүгээс “ Нүүдэлчин хүүхэд” бага тайзыг бэлдсэн. Гурван өдрийн турш бяцхан өвлөн уламжлагчдын болон авьяаслаг багачуудын язгуур урлагийн тоглолт болно. Мөн хүүхэлдэйн театрын жүжигчдийн “Чоно ба долоо ишиг”, “Алтан залаат азарган тахиа” жүжиг, “Хатад” хүүхэлдэйн үзүүлбэр, “Нохой” хүүхэлдэйн үзүүлбэр “Хүүхэлдэйн жүжигчин болъё” Буриад бүжиг хүүхэлдэйн үзүүлбэр, Уран нугаралт хүүхэлдэйн үзүүлбэр, Хөгжөөн баясгах тоглолт, Бэсрэг наадмын нээлтийн үйл ажиллагаа, Бүжиг (бий биелгээ болон ардын бүжиг)-ийн үзүүлбэр тоглож, наадмын шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтыг сонирхуулснаар бага тайзны арга хэмжээ өндөрлөнө.

2023/08/16

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос