
Эрхэм хүндэт орчуулагч, уран бүтээлч Та бүхнийг Монголын утга зохиолын бүтээлийг англи хэлнээ орчуулах уралдаанд оролцохыг урьж байна. Эхлэлгүй ажил, үндэсгүй мод гэж байдаггүй билээ. Эрдэм ухааны, оюун сэтгэлгээний манлайлагч болсон авьяас билгийн эзэд зохиолч, яруу найрагчдын үйл бүтээлийг англи хэлнээ орчуулах энэхүү уралдааныг дэлхийн болон Монголын утга зохиолын сан хөмрөг , хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн шагналт, Ардын уран зохиолчдын бүтээлээс орчуулах уралдаанаар эхэлж байна. Дэлхийн утга зохиолд нүүдэллэн очих монгол зохиолчдын эхний хөсөг ийнхүү хөдөллөө.