СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ МАРГААШ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. 

         Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Соёл, урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний  цар хүрээ хүртээмж,  нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд сурталчлан таниулах, иргэдээс соёл, урлагийн салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг  чанаржуулах талаар санал санаачлагыг хүлээн авах зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулна.

           Соёл, урлагийн байгууллагууд нь үзэсгэлэн сурталчилгааг байрлуулж үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах бөгөөд театр, чуулга, музей, номын сан  болон их сургуулиуд өөрийн байгууллагыг сурталчилсан урлагийн тоглолт, танилцуулга арга хэмжээг зохион байгуулах юм.

Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд судалгаа явуулж, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдээр үнэлэлт дүгнэлт өгүүлнэ.

Та бүхэн соёл, урлагийн байгууллагуудын тоглолт, үзвэрийн болон музей, номын сангийн ажиллах цагийн хуваарь, гадаадын жуулчдад зориулсан тоглолт, арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Энэ удаагийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн онцлог нь соёл, урлагийн байгууллагууд иргэд, олон нийтэд зориулсан тоглолт, үзвэр  үзэх эрх, уншигчийн үнэмлэх нээх, музей үзэх эрх (тасалбар) олгох, мөн азтан шалгаруулах төрөл бүрийн урамшууллын арга хэмжээг зохион байгуулна.

Өдөрлөгт дараах байгууллагууд оролцоно:

1.        Нийслэлийн соёл, урлагийн газар

2.         Улсын драмын эрдмийн театр

3.         Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

4.         Үндэсний урлагийн их театр

5.         Улсын филармони

6.         Улсын хүүхэлдэйн театр

7.         Соёлын өвийн үндэсний төв

8.         Монголын үндэсний музей

9.         Дүрслэх урлагийн музей

10.       Байгалийн түүхийн музей

11.       Үлэг гүрвэлийн төв музей

12.       Чойжин ламын сүм музей

13.       Богд хааны ордон музей

14.       Театрын музей

15.       Уран зургийн галарей

16.       Үндэсний номын сан

17.       Хүүхдийн төв номын сан

18.       СУИС /бүрэлдэхүүн сургуулиуд/

19.       Монгол улсын консерватори

20.       Улаанбаатар хотын төв номын сан

21.       Улаанбаатар музей

22.       Улаанбаатар чуулга

23.       Цэргийн дуу бүжгийн эрдмийн театр

24.       Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн театр

25.      Нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ,УРЛАГИЙН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

2019/06/12

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос