
“Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор чуулсан соёлын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн амжилтай болж өндөрлөлөө. Соёлын салбарын удирдах ажилтнууд “Соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлого” нэгдсэн хэлэлцүүлгээс гадна “Төрийн албаны шинэтгэл-Соёлын салбарт”, “Урлагийн салбарын шинэчлэл”, “Номын сангийн шинэчлэл”, “Музейн тогтвортой хөгжил”, “Соёлын төв, соёлын ордны шинэчлэл”, “Аймгийн соёл урлагийн газруудад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцлоо.
2022/06/10