СОЁЛЫН ТӨВ,СОЁЛЫН ОРДНЫ ШИНЭЧЛЭЛ СЭДВЭЭР ЯРИЛЦЛАА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

       Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн үндсэн зургаан багц асуудлаас гадна нийгмийн салбар бүрийн цаг алдалгүй шийдвэрлэх хөгжлийн зорилтуудаас бүрдэж байгаа юм.Эдгээр зорилтуудын үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасаж, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил хангагдана гэж Засгийн газар зорилтууддаа тодорхойлжээ.

Тэгвэл соёлын салбар шинэ сэргэлтийн бодлогоо тодорхойлж, нийслэл орон нутгийн соёл, урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад танилцууллаа. Мөн “Төрийн албаны шинэтгэл-Соёлын салбарт”, “Урлагийн салбарын шинэчлэл”, “Номын сангийн шинэчлэл”, “Музейн тогтвортой хөгжил”, “Соёлын төв, соёлын ордны шинэчлэл”, “Аймгийн соёл урлагийн газруудад тулгамдаж буй асуудал” сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар “Соёлын төв, соёлын ордны шинэчлэл” хэлэлцүүлгийг Улаанбаатар театрын үзэгчийн танхимд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэл, орон нутгийн соёлын төв,  соёлын ордны удирдлагууд оролцсон. Хэлэлцүүлгийн илтгэгчид “Соёл, урлагийн хөгжлийн стратеги”, “Соёл гэгээрлийн орон зайг олон талт хамтын ажиллагааны үр дүнгээр нэмэгдүүлэх нь”,”Жижиг сууринд томоохон үйл явдлыг өрнүүлэх нь”, “Соёлын өвд суурилсан тогтвортой хөгжил”, Сайн туршлага- Жишиг соёлын төв” сэдвээр ярилцаж, асуулт хариулт өрнүүлж,санал бодлоо солилцлоо.

2022/06/10

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос