
Боловсрол, соёл урлагийн салбарт дуу хөгжмийн багш нарын хүрэлцээ дутмаг байдлаас шалтгаалан сүүлийн үед тэднийг чадавхижуулах, Багшийн сургуульд дуу хөгжмийн багш нарыг бэлтгэх анги нээх зэрэг ажлуудыг үе шаттай хийж байна.
Х
Энэ хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,
Сургалт хагас сарын хугацаатай зохион байгуулагдах ба сургалтад оролцогсод БСШУСЯ-ны албан ёсны сертификаттай төгсөх юм.
Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, орчин нөхцөлөө зөвөөр үнэлж дүгнэх, хүний хөгжлийн нийтлэг чадавхийг эзэмшихэд урлагийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр дундаа хөгжмийн боловсролыг олгож буй тогтолцоо, багшийн ур чадвар нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг.
Энэ удаагийн сургалтад зөвхөн дуу хөгжмийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, бэлтгэх тал дээр анхаарах төдийгүй
Сургалтын хүрэх үр дүн:
- Хүүхдийн хөгжлийг дэмжсэн хөгжмийн сургалт, хөтөлбөрийг явуулах
- Дуулах, хөгжимдөх зэрэг хүүхдийн хамтлаг цөөхүүлийг удирдах, заах арга зүйд суралцах
- Хичээлийн дараах албан бус боловсролоор хүүхдийн сурах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, хүүхдэд багаар ажиллах дадлагыг эзэмшүүлэх талаар туршлага солилцох
- Хөгжмийн сургалтын цаашдын хөгжилд соёл, урлаг, боловсролын салбар хоорондын уялдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх
Сургалт 2019 оны 06 дугаар сарын 13-наас 28-ны өдрүүдэд МУБИС-ийн Багшийн сургууль дээр зохион байгуулагдана.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙН СУРГУУЛЬ