“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ “Илүү их уншъя” уриан дор улс орон даяар эхэллээ

Медиа > Мэдээ, мэдээлэл

Номын утга нь тэнгэр мэт агуу,дэлхий мэт өргөн, далай мэт гүн.  Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт... хэмээн Монгол Улсын төрийн гурван удаагийн соёрхолт, анхны ардын уран зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн бидэнд бичиж үлдээжээ.  Номын баярын үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Энэ удаагийн номын баярт номын худалдаа эрхлэгч, зохиолч, уран бүтээлч 200 орчим хувь хүн, албан байгууллага оролцож байна. Номонд дурлагч, уншигч Та бүхнийг номын талбайд зочлохыг урьж байна. 

 

2022/05/20

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос