СОЁЛЫН САЛБАРЫНХАН “ОЮУНЫ ӨМЧ” СЭДВЭЭР ЯРИЛЦЛАА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

     Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас санаачлан соёлын салбарын ажилтан, албан хаагчдад “Оюуны өмч” цуврал цахим сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 5 дугаар сарын 18-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Оюуны өмчийн хэрэглээний соёл, ашиглалтыг нэмэгдүүлэх, оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан уг сургалтад Соёлын яам болон аймаг, нийслэлийн Соёл урлагийн газар театр, музейн албан хаагчид оролцлоо. Сургалтаар оюуны өмч, оюуны өмчийн зөрчил, мэдээллийн сан, ашиглалт ба гэрээ, үнэлгээ болон зохиогчийн эрх түүнд хамаарах асуудал, аж үйлдвэрийн өмч гэсэн сэдвээр ярилцлаа.

 

2022/05/18

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос