
Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг 1994 оноос эхлэн Олон улсын Гэр бүлийн өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол Улсад 2003 оноос тэмдэглэх болсон бөгөөд энэ өдөр УИХ-ын тогтоолоор Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргаж байв.
Энэ жилийн гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн үнэ цэнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байгаа “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөгт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 15-ны ням гаригт болно.