“Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2022 оны А-1/615 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын шинэчилсэн дүрэмд уг байгууллага нь удирдах зөвлөлтэй байх, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Соёлын сайд холбогдох байгууллагуудтай зөвшилцөн батлахаар тусгагдсан.
“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах зөвлөл нь нийт 7 гишүүнтэй байх бөгөөд Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын төлөөлөл 3 , Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын төлөөлөл 2, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл 2 гишүүнээс бүрдэх юм.
Иймд хараат бус гишүүн буюу мэргэжлийн Төрийн бус байгууллага, уран бүтээлчийн төлөөлөлд кино үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтэн, мэргэжлийн туршлагатай уран бүтээлч, медиа инженер, техникийн мэргэжилтэй та бүхнийг нэр дэвшихийг урьж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1.Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
2.Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
3.Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь төрийн болон төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын төлөөлөл бус мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх.
4.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
5.Тухайн үйлдвэрийн газартай бизнесийн аливаа холбоогүй.
Жич: Кино урлагийн салбарын талаар 5-аас доошгүй жилийн мэдлэг, туршлагатай байх, компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (үйлдвэрийн газрын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);
2.Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3.Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ний 09.00 цагаас 05 дугаар сарын 06-ны өдрийн 16:00 цаг хүртэл мэйл: shalgaruulalt@moc.gov.mn хаягаар мэдээллээ ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
1.Материалыг PDF хэлбэрээр мэйлээр ирүүлэх ба сонгон шалгаруулалтад оролцох иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар болон бусад мэдээллээ үнэн зөв, тодорхой бичнэ.
2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
3.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
4.Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
5.Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
7.Нэмэлт мэдээллийг үйлдвэрийн газрын удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх асуудлаар соёлын яам, соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтэс (Холбогдох утас: 51-265628)-ээс лавлана уу.
Соёлын яам, Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтэс