МОНГОЛ УЛСЫН 21 АЙМГИЙН ТЕАТР, ЧУУЛГЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "ХӨГЖИМ 21- 21" ЦАХИМ ТОГЛОЛТЫН УДИРДАМЖ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Нэг.    Тоглолтын зорилго, зорилт

1.1       Тоглолтын зорилго

21 аймгийн театр, чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар,бүтээлч үйл ажиллагааг дэмжих, уран бүтээлийг олон нийтэд сурталчилахад энэхүү цахим тоглолтын зорилго оршино.

1.2       Тоглолтын зорилт

  • 21 аймгийн театр, чуулгын үйл ажиллагаа, уран сангийн шинэчлэгдсэн хөгжмийн уран бүтээлийг сурталчилах
  • Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хөгжмийн уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх, алдаршуулах
  • 21 аймгийн театр, чуулгын уран бүтээлчдийн хөгжмийн уран бүтээлийг олон нийтэд сурталчилах

Хоёр. Тоглолтын хамрах хүрээ

2.1       21 аймгийн театр,чуулга, мэргэжлийн урлагийн байгууллагууд

2.2       Бүтээлд /видео контент/ тавигдах шаардлага

  • Оролцогч байгууллагын уран бүтээлчдийн товч танилцуулга, фото зураг
  • Тоглогдож буй бүтээлийн нэр, товч танилцуулга 
  • Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл-1, дэлхийн сонгодог хөгжмийн бүтээл-1, (тухайн байгууллагын хөгжмийн урын сан дахь шинэ бүтээл эсхүл шинэчлэн найруулсан бүтээл)
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын лого болон “ХӨГЖИМ 21-21” цахим тоглолт гэсэн бичвэрийг видео бичлэгт байршуулсан байна.
  • Тоглолтод тухайн байгууллагын хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. 
  • Бичлэгийг цахим уралдаанд зориулан шинээр хийсэн байна.
  • Видео бичлэг зураг авалтыг мэргэжлийн тайзан дээр хийнэ. (Орчин үеийн шинэ санаа, шийдэл, илэрхийлэлтэй байвал давуу тал болно)
  • Оролцогч байгууллагын уран сайхны удирдагч, удирдаач, найруулагч нь зохион байгуулагдаж буй “ХӨГЖИМ 21-21” цахим тоглолтод оролцож буй тухайгаа товч илэрхийлсэн байна.
  • Видео бичлэгт дээрх мэдээллүүд багтах бөгөөд нийт хугацаа 15 минутаас ихгүй байна.
  • Видео бичлэг нь дуу, дүрсний чанарын шаардлага хангахгүй байх нь тухайн бүтээлийн үнэлгээ, хандалтад нөлөөлж болзошгүйг анхаарах

Гурав. Цахим тоглолт зохион байгуулалт

  1. ирүүлэх
  1. Цахим тоглолтод оролцогч нь 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Соёл урлагийн газарт доорх цахим хаягаар ирүүлнэ.  bilgee@culture.gov.mn  цахим хаягаар subject хэсэгт “ХӨГЖИМ 21-21” цахим тоглолт гэж бичээд бусад хэсэгт дараах мэдээллийг багтаасан байна.   Үүнд:
  2. Бичлэгээ /видео контент/ youtube сувагт байршуулан линкийг нь илгээнэ.
  3. Хариуцсан албан тушаалтан, холбоо барих хаяг, утасны дугаар 

3.2       Бичлэгийг олон нийтэд сурталчилах хугацаа

Цахим тоглолтын бичлэгийг 12 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын /Соёл, Урлагийн Газар Culture and Arts Authority/  http://www.facebook.com/culture.gov.mn page хуудас дээр холбогдох мэдээллийн хамт байрлуулан share, like хийх зэргээр түгээн сурталчилна. 

Дөрөв. Цахим тоглолтын шалгаруулалт

4.1 Цахим тоглолтыг дүгнэх үйл явц, шалгуур

4.1.1 Соёл урлагийн газрын /Соёл, Урлагийн Газар Culture and Arts Authority/ http://www.facebook.com/culture.gov.mn page хуудсанд байрлах цахим тоглолтын видео контентийн хандалтын тоог 2021 оны 12 дугаар сарын 19-ны 17:00 цагаар тасалбар болгон баримтжуулж шүүгчдийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгнө.

4.1.2 Цахим тоглолтыг дараах шалгуураар дүгнэнэ. 

  • Мэргэжлийн шүүгчдийн үнэлгээ  
  • Зохион байгууллагчдын үнэлгээ                                                                  
  • Бүтээлийн сошиал орчин дахь хандалтын үнэлгээ        
    Шагналын сан: 10,000,000 төгрөг  

4.1.3 Шилдэгээр шалгарсан байгууллага, уран бүтээлчдийг www.culture.gov.mn веб, http://www.facebook.com/culture.gov.mn page зэрэг цахим хаягаар олон нийтэд сурталчилан алдаршуулна.  

Цахим уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.culture.gov.mn сайт болон 51 – 264947 дугаараас тодруулна уу.

2021/12/06

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос