Д/д |
ЗӨВЛӨМЖ
|
1 |
1. Бодлого боловсруулах, авлигын эсрэг реформын ажилд авлигын эсрэг стратегийг төлөвлөх аргыг ашиглах боломжийг бүрдүүлж бий болгох, 2. Судалгааны үр дүнг тодорхой арга хэмжээтэй холбох, мэдээллийг хяналт шинжилгээний үр дүн, арга хэмжээнд тохируулан ашиглах, шинэ зорилт чиглэлийг бий болгоход ашиглаж байх 3. Авлигын эсрэг бодлогын хэрэгжилтэд тавих хяналтын ажилд ТББ-ыг татан оролцуулж байх, 4. Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй явуулж, хүрэх зорилт, үр дүнг ч иймэрхүү байдлаар бүрдүүлэх. Тэдний үйл ажиллагааг илүү өргөн харагдахуйц болгох. |
2 |
1. Авлигад өртөмтгий салбарт чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах. Зорилтот бүлэг бүрт тохирох аргачлалыг хэрэглэх. 2. Соён гэгээрүүлэх арга хэмжээний үр дүнг үнэлж, дараагийн шатны үйл ажиллагааг төлөвлөх. |
3 |
1. Мэргэшсэн төрийн албаны тогтвортой байдлыг хангах. 2. Төрийн албан хаагчдын шагнал урамшууллын ил тод, шударга байдлыг хангах. 3. Төрийн албаны цалингийн өрсөлдөх чадварын түвшин дээшлүүлэх. 4. Нийт шагнал урамшуулалд эзлэх хувьсах хэсгийг бууруулах. 5. Шагнал болон бусад мөнгөн урамшууллыг обьектив байдлаар хуваарилж гүйцэтгэлтэй холбоотой байдлыг хангах. |
4 |
1. Өндөр эрсдэл бүхий салбарууд болон зарим сонгосон салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлах. 2. Сургалт, бичмэл гарын авлага, практик зөвлөгөө, зөвлөмжөөр хангах. 3. Ёс зүйн дүрмийг хэрэгжилтэд үнэлгээ хийх. |
5 |
1. Ашиг сонирхлын зөрчлийг хориглох дүрэм журмын цогц, бүрэн дүүрэн байдлыг хангаж, авлигын өндөр эрсдэл бүхий салбаруудыг хамруулах. 2. Эдгээр зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг бий болгох. 3. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хатуу сахин мөрдүүлэх, ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудад онцгой анхаарал хандуулах. 4. Мониторинг болон задлан шинжилгээг мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэх явдлыг хангах. 5. Холбогдох төрийн байгууллага, албан хаагчдыг практик зөвлөмж, сургалтаар хангах. |
6 |
1. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй өгөгдөл хэлбэртэйгээр ил болгох. 2. Хуульд болон практикт холбогдох зөрчлийн талаар (худал мэдүүлсэн гэх мэт) үр дүнтэй хязгаарлалт болох хариуцлагыг тогтоох. 3. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нягтлах үүрэг бүхий байгууллагууд нь төрийн байгууллагууд дахь бүхий л бүртгэл, мэдээллийн санд хандах эрхтэй болгох ба нягтлахад шаардлагатай арга хэрэгсэлтэй болгох. 4. Үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нягтлах болон хяналт тавих чиг үүргийг төвлөрүүлэх. 5. Өндөр түвшний албан тушаалтнуудад болон авлигын эрсдэл өндөртэй талбарт төвлөрөх. 6. Үр ашигтай байдлыг үнэлэхийн хууль хэрэгжилтэд холбогдох мэдээллийг цуглуулах. |
7 |
1. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үйлчлэх хүрээнд бүх төрийн байгууллагуудыг оруулахаар өргөтгөх. (Монгол Улсын Хөгжлийн банк гэх мэт) 2. Хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг багасгах. Ялангуяа шууд гэрээ байгуулахыг багасгах. 3. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг шаардлагатай хүний нөөцөөр хангах. Албан хаагчдыг худалдан авах ажиллагааны хяналт, удирдлага, сургалтын чилэлүүдээр мэргэшүүлэх. 4. Дотоодын давуу эрх олгох асуудлыг бууруулах. 5. Шударга өрсөлдөөн, үр дүнтэй, нээлттэй байдлыг хангахын тулд концессын гэрээ олгох үе шат болон төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах. 6. Худалдан авах ажиллагааны гомдол хянан шалгах үүрэгтэй байгууллагуудын хараат бус, мэргэшсэн, төсөв болон хүний нөөцийн хангалттай байдлыг хангах. 7. Худалдан авах ажиллагааны цахим системд худалдан авалтын бүх үе шатыг хамарсан, машин уншиж болохуйц мэдээллийн тогтолцоог бий болгох. |