"ОРЧИН ҮЕИЙН СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЛИЙН ОЛОН ТӨРӨЛ, БҮТЭЭЛЧ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ НЬ" ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцод Монгол улс 2007 онд нэгдэн орсон. Монгол улс нь 2005 оны тус конвенцын оролцогч талын хувьд орчин үеийн бүтээлч үйл ажиллагааг (бүжиг, хөгжим, утга зохиол, дижитал урлаг гэх мэт) дэмжсэн бодлого, хэрэгжилтийг өөрсдөө бие даан боловсруулах бүрэн эрхтэй юм. Мөн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдээ мэдээллийг бүрдүүлэх болон түүнийгээ хуваалцах үүрэгтэй. Уг бүрдүүлсэн мэдээ мэдээллүүд нь Монгол улс дахь бүтээлч үйл ажиллагааны нөхцөл байдлыг ойлгоход туслах төдийгүй улмаар бодлого боловсруулагчдад салбарын ололт болон бэрхшээлүүдийг тодорхойлох суурь нь болдог. Уг салбарын талаарх бүрэн гүйцэд мэдээлэл авах болон ерөнхий дүр зургийг тодорхойлохын тулд тухайн төр засаг нь бүх талын оролцогчидтой хамтран ажиллах нь нэн чухал юм. Хамтын оролцоо ба ил тод тайлагнах үйл явцын тусламжтайгаар Монгол улс соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарынхаа “бүрэн зураглал”-ыг олж харахаас гадна нийгэм эдийн засаг дахь бүтээлч үйл ажиллагааны ололт, бэрхшээлүүдийг мэдэж авах боломжтой билээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газраас ЮНЕСКО, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран 2019 оны 5-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах зөвлөлдөх уулзалт нь соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэдээллээ ил тодоор хуваалцах, хамтын оролцоотой бүтээлч ирээдүйн төлөө хүлээсэн үүргийн тухай асуудлуудыг хэлэлцэх болно.

Hashtag: #SupportCreativity #UNESCO

  • Бодлогын хэрэгжилтийг хянан шинжлэх платформМонгол улсын соёлын бодлогууд http://bit.ly/pmpmongolia
  • 2005 оны конвенцын талаарх тойм танилцуулга – Бүтээлч ажиллагаанд хөрөнгө оруулах нь http://bit.ly/dcebrochure
  • 2005 оны конвенцын цахим хуудас http://bit.ly/homepageDCE
  • 2018 оны Дэлхийн тайлан – Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь хувилбар http://bit.ly/2018GRep
  • 2005 оны конвенцийн хяналт шинжилгээний хүрээ http://bit.ly/2005MFW

2019/05/08

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос