С.ЧУЛУУН:ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙД ӨМНӨ НЬ ХЭН Ч ҮЗЭЖ БАЙГААГҮЙ 4,000 ГАРУЙ ҮЗМЭР ШИНЭЭР БАЙРШИНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам сан хөмрөгийг нэмэгдүүлэх болон хасах, музейн сан хөмрөгт хохирол учруулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар тодруулав.

Соёлын сайд С.Чулуун “Музейд шинээр үзмэр авахад хил дээр хураагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй байвал авахыг хориглодог. Сан хөмрөгийг баяжуулах эсвэл хасах үед музей болон яамны дэргэдэх мэргэжлийн зөвлөл ажилладаг.

Төлбөрийг тухайн музейн захирлууд үйлчилгээний боломж, чадамжаасаа хамаарч тогтоодог. Улсын хэмжээнд салбарын яам тогтоох зохицуулалт мөн бий. Өнгөрөгч есдүгээр сард Соёлын сайдын тушаалаар бүх музейг хүүхдүүдэд үнэгүй болгохоор шийдвэрлэсэн.

Музейн үзвэрийг гэмтээсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр тусгагдсан.

Зөвхөн Чингис хааны музейд огт хүн үзээгүй 4,000 гаруй үзмэр гарч ирнэ.Наад зах нь тусгах гэрэл нь стандартын үзвэрийн танхимтай болж байна” хэмээн ярьлаа.

У.Хүрэлсүх : Чингис хааны музей монголын түүхэнд байгаагүй том музей босно

2020/12/07

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос