“АЛТАЙН 13 ОВООНЫ ТАХИЛГЫН ЗАН ҮЙЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ”

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөн уламжлагч туульч Э.Баатаржав “Цахим орчинд соёлыг түгээе!” Соёлын яамны урианд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Соёл, Урлагийн газар"-ын дэмжлэгтэйгээр нэгдэж “АЛТАЙН 13 ОВООНЫ ТАХИЛГЫН ЗАН ҮЙЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ”-ын талаар ярилцлаа.
 
Туульч Э.Баатаржав нь Монгол Улсын 4 зүг, 8 зовхист орших ард түмний сүсэглэн дээдэлдэг уул, ус, газар нутгийг зан үйлийн дагуу тахих мэдлэг, арга ухааныг өвлөн эзэмшсэн цөөн авьяас билигтний нэг билээ.
 
Эдүгээ цагийн хүүхэд залуучуудын өв соёлын танин мэдэхүйн мэдлэгт нэмэр болж, сонирхлын хүрээг тэлэх үүднээс газар нутаг, уул, усаа тахих зан үйл, тэр дундаа “Алтайн 13 овооны тахилга”-ын ач холбогдлын талаар ийнхүү ярилцлаа.
 
 

2020/12/02

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос