Модон сийлбэрийн хичээл

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Модон сийлбэр урлалын хичээл
Модон сийлбэр урлалын уламжлалт технологийн аргаар, уламжлалт хэв маягийг хадгалсан бүтээл “Өргөлийн модон цацал” хэрхэн яаж хийж сурахыг Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Дүрслэх урлаг дизайны технологийн багш Г.Ганзориг зааж байна.
 
Сааль сүү, цайныхаа дээжээр Цацал өргөдөг ёс нь манай ард түмний уламжлалт зан үйлийн нэг юм. Монголчуудын дунд, нутаг нутгийн онцлог зан заншлын үүднээс дэлгэрсэн цацал өргөх ёслолын түгээмэл шинж чанар нь хавар хонь хургалж эхлэх ба гүү барих, гүүний үрс гаргах зэрэг сааль сааж эхлэх үетэй уялдаж малынхаа үр төлийг бүрэн мэнд бойжуулж сүү цагаан идээ элбэгтэй байхын билэг дэмбэрлийг бодож цацал цацдаг заншилтай байжээ.
 
Үхрийн сүүний цацлын үгэнд
... Өдөр бүр ариун хөхүүр дүүртүгэй
Торх үл багтах тостой
Сав үл багтах өрөмтэй
Тогоо товойн бурзайх хусамтай гэх мэт билэг дэмбэрэлтэй үгийг хэлдэг байна. Ариун амтат идээтэй болтугай гэж ёс гүйцэтгээд цацлыг цацаад гэртээ тавгаар идээ, домбо данхаар цай бэлтгээд цацал өргөж дууссаны дараа гадагш дээжээ өргөж ирээд айл хотлоорооо цугларч хувааж идэж уудаг сайхан уламжлалтай билээ.
 

2020/12/02

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос