2021 оны 02 -р сарын 26, Баасан

ТҮК-ИЙН АЖИЛТНУУДАД 20.000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАВ

Медиа > Мэдээ, мэдээлэл

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын хамт олноос Нийтийн тээврийн жолооч, ТҮК-ийн ажилтнуудад 20.000 ширхэг амны хаалт хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорионы дэглэм тогтоосон энэ цаг үед Нийслэл хотынхоо нийтийн тээврийн тасралтгүй үйл ажиллагааг ханган албан үүргээ гүйцэтгэж байгаа жолооч нар, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн эрсдэл үүрэн ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчиддаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Замын хөдөлгөөнд Соёлтой оролцъё” уриалгыг дэвшүүлж, сэтгэлийн хандив болгон 20.000 амны хаалтыг бэлэглэв.

Image may contain: 1 person, sitting and indoor
Хандивыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат болон ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Соёлын яамны Соён гэгээрлийн газрын дарга Наранцэцэг нар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хүлээлгэн өгч, дэлхийг хамарсан цар тахлын үед нийслэл хотынхоо ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэн цаг наргүй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд болон нийтийн тээврийн, Хот тохижилтын үйлчилгээний ажилтнуудад сэтгэлийн талархал илэрхийллээ.

Image may contain: 1 person

Мөн Ковид – 19 цар тахлаас үүдэн бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ цаг үед Соёлын яам болон ЗГХА Соёл, урлагийн газраас нийгмийн сэтгэлзүйн уур амьсгалыг эерэгжүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим орчинд соёл түгээе!, Би хариуцлагатай иргэн” уриалгыг өрнүүлж соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Гэртээ байгаа ард иргэддээ зориулан соёлын үйлдвэрлэл, соёлын биет болон биет бус өв, сонгодог урлагийн талаарх сонирхолтой, мэдлэг мэдээлэл олгох контентуудыг цахим хуудсуудаараа дамжуулан хүргэн ажилласаар байна.
Сайхан цаг түргэн ирэхийг билэгдэн нийт ард иргэддээ эрүүл ахуйн зөвлөмжөө сайтар дагаж мөрдөн хамтдаа халдвараас сэргийлье! хэмээн уриалж байна.

 

#Хамаг_бүхэн_сайхан_болно
2020.11.27

2020/11/29

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос