"ЦИРКИЙН УРЛАГ -ХАМТЫН АЖИЛЛАГАА" ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран циркийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл солилцох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох, зорилготой зохион байгуулж буй “Циркийн урлаг - хамтын ажиллагаа” зөвлөгөөнд Монголын циркчдийн холбоо, Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Шинэ цирк төв, Хадгаа цирк, Аса цирк, Залуу циркчдийн  холбоо зэрэг циркийн мэргэжлийн холбоодын төлөөлөлХөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гадаад Харилцааны Яам, Оюуны өмчийн газар, Монгол Улсын Консерваторийн Цирк бүжгийн урлагийн сургууль  зэрэг төрийн байгууллагын төлөөлөл 70 гаруй хүн оролцож байна. 

 

 

Зөвлөгөөний хүрээнд “Соёлын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт Мэргэжлийн боловсролын сургалтын асуудал, “Монгол Улсын гадаад сурталчилгаа -  циркийн урлагЦиркийн урлагийн урын сан, үйл ажиллагааны өнөөгийн байдалЦиркийн уран бүтээлчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хамгаалал”, “Циркийн сургуулийн сургалтын бодлого“Шавь сургалтын хэрэгцээ, шаардлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулга хийгдэж “Циркийн урлагийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.  

 

 

 

 

2019/05/01

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос