2021 оны 02 -р сарын 26, Баасан

“ЦАХИМ ОРЧИНД ХӨГ НЭМЬЕ” ОНЛАЙН ФЕСТИВАЛИЙН УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦАНА УУ

Медиа > Мэдээ, мэдээлэл

“ЦАХИМ ОРЧИНД ХӨГ НЭМЬЕ” ОНЛАЙН ФЕСТИВАЛЬ

ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

Онлайн фестивалийн зохион байгуулалттай холбогдолтой харилцааг зохицуулахад энэхүү удирдамжийг мөрдөнө.

Хоёр. Зорилго

Нийгэмд эерэг хандлагыг түгээхМонголын хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилыг цахим орчинд нэмэгдүүлэх, сурталчлах, хөгжимчид, хөгжим сонирхогчдын бүтээлч хандлагыг дэмжихэд уг уралдааны зорилго оршино.

Гурав.  Зохион байгуулалт

3.1         Зохион байгуулалтын хэлбэр

3.1.1     Онлайн фестиваль нь хөгжмийн челленж / Music challenge / хэлбэрээр зохион байгуулагдана.

3.1.2      Онлайн фестивальд гоцлол, цөөхүүл болон хамтлаг зэрэг аль ч хэлбэрээр оролцож болно.

3.1.3     Оролцогчдод насны хязгаар болон мэргэжлийн шалгуур тавигдахгүй.

3.1.4     Оролцогч нь Монголын хөгжмийн зохиолчдын гоцлол болон цөөхүүл хөгжмийн нэг л бүтээлээр оролцох боломжтой.

3.2         Бичлэгт тавигдах шаардлага

3.2.1     Оролцогч нь  видео бичлэг / контент /-ээ тухайн фестивальд зориулан шинээр хийх бөгөөд сайн сайхны төлөөх эерэг хандлагатай, олны анхаарал татах, шинэлэг, санаа сэдэлтэй байвал давуу тал болно.

3.2.2     Оролцогчийн видео бичлэг / контент /  дуу, дүрсний чанарын асуудалтай байх нь тухайн бичлэгийн хандалтад нөлөөлж болзошгүй тул чанартай хийж гүйцэтгэх тал дээр анхаарна.

3.2.3    Оролцогч нь “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” хөгжмийн наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим орчинд ХӨГ НЭМЬЕ” онлайн фестивальд оролцож байгааг үгээр хэлэх, эсвэл тухайн үг бүхий орчин бүрдүүлж илэрхийлсэн байна.

3.3         Хугацаа, шалгаруулалт

3.3.1     Фестиваль 2020 оны 10 дугаар сарын 09 –ний өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

3.3.2     Оролцогч нь бичлэг / видео контент / - ийг өөрийн цахим хуудсанд  10 дугаар сарын 09- ний өдрөөс хойш байршуулж линкийг Соёл, урлагийн газар пэйж хуудасны мессеж хэсэгт ирүүлснээр таныг болон танай багийг фестивальд оролцогч гэж тооцно. 

3.3.3     Зохион байгуулагч тал нь зохион байгуулалтын хугацаанд хамгийн олон хандалт авсан оролцогчдоос ур чадвар, бүтээлч хандлага, олон нийтийн хандалт зэргийг харгалзан 3 оролцогч хамтлаг / - ийг тодруулж 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Соёл, урлагийн газар пэйж хуудсаар олон нийтэд зарлана.

3.3.4     Шилдгээр шалгарсан оролцогчид 2020 оны 11 дүгээр сарын 14-нд зохион байгуулагдах “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” наадмын Нэгдсэн гала тоглолтод урилгаар оролцож өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналыг гардана.

 

            Дэлгэрэнгүй мэдээллийг www.culture.gov.mn  цахим сайт болон 51 – 264944, 51 -26 4945, 99888077 дугаарын утсаар тодруулна уу.

2020/10/05

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос