2021 оны 05 -р сарын 05, Лхагва

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд радио нэвтрүүлэг хийнэ

Соёл, соёлын өв > Төсөл хөтөлбөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих зорилгоор хүүхдийн уран зохиолын радио нэвтрүүлэг, радио жүжиг, сонсдог ном хийх гэж байна.

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрт Монгол уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд эрэлт хэрэгцээг нь нэмэгдүүлэх замаар хойч үедээ уламжлалт соёл, түүх зан заншлыг өвлүүлэн уламжлуулах, өв соёлоо хадгалж, хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, дэлхийн зах зээлд үндэсний соёлыг сурталчилах, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршиж байгаа билээ.

Энэ зорилгын хүрээнд 7-14 насны сонсогчиддоо зориулан Ж.Дашдондогийн зохиол “Хар шувууны цагаан домог”, Д.Гармаагийн “Хөгжөөнтэй тууж”-аас, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”-ээс, О.Сундуйн “Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү”, С.Надмидын “Жаран дэгдээхий тууж” зэрэг уран зохиолын сор болсон бүтээлүүдийг хүүхэд залуучуудад зориулан нэвтрүүлэх гэж байна. Мөн 14-с дээш насны сонсогч хүүхдүүддээ зориулан Д.Чинзоригийн бүтээл “Анхны хайранд хүргэх галт тэрэгний билет” жүжгийг анх удаа радиогийн бүтээл болгон хүргэх гэж байна.

Эдгээр бүтээлүүдийг Монголын үндэсний олон нийтийн радиогийн уран бүтээлчидтэй хамтран гүйцэтгэж эрхэм сонсогч, хүүхэд багачууддаа хүргэхээс гадна бүсийн хэмжээнд /Улаанбаатарт болон зарим аймгийн төвд/ нэвтрүүлэг цацдаг радио, fm-үүдээр нэвтрүүлнэ.

 

2017-10-09

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос