Шинэчлэлийн Засгийн газраас 2013 онд ямар бодлого хөтөлбөр дэвшүүлэн ажиллах талаар чиглэл авсан аймгийн Засаг дарга нар өнөөдөр Засгийн газрын бүх сайдуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Өдрийн 13:30 минутад гэрээ байгуулах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл 21 аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг амжилттай үзэглэлээ. Уг гэрээг аймаг бүрийн онцлогийг харгалзан үзэж, судалсны үндсэн дээр боловсруулсан байна. Дашрамд дурдахад ССАЖЯ-ны удирдлагууд аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулахаасаа өмнө, өглөөний 08:00 цагт төрийн ордны “А” танхимд аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт яамны үйл ажиллагаа, бодлого, төлөвлөгөө, юунд анхаарах хэрэгтэй байгаа талаар танилцуулж, зарим асуултанд хариулт өгсөн байна.
