A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

“Хөгжмийн боловсрол-Хүүхдийн хөгжилд” сэдэвт сургалт болж байна

> Төсөл хөтөлбөр

Соёл, урлагийн газраас БСШУСЯ – тай хамтран ЕБС - ийн болон Сумдын соёлын төвийн хөгжмийн багш нарт зориулсан "Хөгжмийн боловсрол-Хүүхдийн хөгжилд" сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 28 - 29 - ний өдрүүдэд Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд зохион байгуулж байна.  

Өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд уг сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, МУГЖ Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Соёл урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Н.Мөнхзул нар оролцов.

 

Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, орчин нөхцөлөө зөвөөр үнэлж дүгнэх, хүний хөгжлийн нийтлэг чадавхийг эзэмшихэд урлагийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр дундаа хөгжмийн боловсролыг олгож буй тогтолцоо, багшийн ур чадвар нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Энэ удаагийн сургалтад зөвхөн нийслэлийн багш нар бус аль болох хөдөө орон нутгийн хөгжмийн багш нарыг өргөнөөр хамруулахыг зорьсон. Дуу хөгжмийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, бэлтгэх тал дээр бодлогын төвшинд анхаарах учиртай” гэсэн юм.

Уг сургалт нь хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд сургалтыг АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор Жон Вайтнер /АНУ-ын Өмнөд Калифорни мужийн их сургуулийн Хөгжмийн боловсролын дэд профессор/ удирдан явуулж байгаа юм.

 

Сургалт лекц, дадлага ажил, танилцах аялал гэсэн хөтөлбөртэйгөөр үнэ төлбөргүй зохион байгуулагдаж байгаа ба Нийслэл, Ховд, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Завхан, Говьсүмбэр, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудыг Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төвийн дуу, хөгжмийн багш нар зэрэг нийт 90 хүн хамрагдаж байна.

  

          Хөтөлбөр 2016.06.28

·         Урлагийн салбарт хэрэгжүүлж буй хөгжмийн боловсролыг дэмжих төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл - Соёл урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа

·         Монголын хөгжмийн боловсролын өнөөгийн байдал мэдээлэл- БМДИ арга зүйч С.Батболд

·         АНУ-ын Хөгжмийн боловсролын танилцуулга “Урлагийг бүх нийтэд” Лекц- Жон Вайтнер АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор /АНУ-ын Өмнөд Калифорни мужийн их сургуулийн Хөгжмийн боловсролын дэд профессор/

·         АНУ-д хөгжмийн багш хэрхэн бэлтгэгддэг вэ? Лекц, үзүүлэн, ярилцлага- Жон Вайтнер

·         АНУ-ын Бага, дунд, ахлах сургуулийн хөгжмийн боловсролын талаар лекц, үзүүлэн, ярилцлага- Жон Вайтнер

·         АНУ-ын хөгжийн багшийн сургалт лекц- Жон Вайтнер

·         Хүүхдийн найрал дуу, цөөхүүлийг удирдах арга зүй лекц- Жон Вайтнер

 

 

          Хөтөлбөр 2016.06.29

·         Урлагийн байгууллагатай танилцах аялал- Улсын филармони, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлийн бэлтгэл сургуулилттай танилцах

·         Холимог хөгжмийн зэмсгийн анхан шатны анги - Анхан шатны хөгжмийн хамтлагийн үзүүлэх сургуулилт- дадлага

·         Асуулт хариулт- хэлэлцүүлэг

·         Хаалтын ажиллагаа- сертификат гардуулах

 

 

Сургалтын хүрэх үр дүн:

·         Хүүхдийн хөгжлийг дэмжсэн хөгжмийн сургалт, хөтөлбөрийг явуулах АНУ-ын туршлагыг судлах

·         Дуулах, хөгжимдөх зэрэг хүүхдийн хамтлаг цөөхүүлийг удирдах, заах арга зүйд суралцах

·         Хичээлийн дараах албан бус боловсролоор хүүхдийн сурах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, хүүхдэд багаар ажиллах дадлагыг эзэмшүүлэх талаар туршлага солилцох

·         Хөгжмийн сургалтын цаашдын хөгжилд, соёл, урлаг, боловсролын салбар хоорондын уялдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх

2017-10-18

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос