Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 онд батлагдсан зарлигийг үндэслэн БСШУСЯ, ЗГХА Соёл урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, “Содномун” ТББ хамтран “Үндэсний бичиг соёл ” улсын уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хүүхдийн төв номын санд зохион байгууллаа.
Уг арга хэмжээний нээлтийн ажиллагаанд ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Баяраа, “Монгол бичиг сан”-гийн доктор, профессор Г.Эрдэнэбат нар оролцов.
Энэ жилийн уралдаанд 16 аймаг, 9 дүүргийн 210 гаруй шилдэг уншигчид оролцлоо. Монгол бичгээрээ түгдрэлгүй зөв сайхан уншдаг тэргүүний шилдэг уншигчийг 6 -7, 8-9, 10-12 анги, насанд хүрэгчид гэсэн ангилал тус бүрт 3 шилдэг уншигч нийт 12 хүүхэд залуучуудыг шалгарууллаа. Үүнд:
6-7 анги
1. Амгалан /Орхон аймгийн Баян –Өндөр Цогцолбор Сургуулийн 6-р ангийн сурагч/
2. Б. Болдсайхан /Гандантэгчилэн хийдийн 6-р ангийн сурагч/
3. С. Энхжин /Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р сургууль 7-р ангийн сурагч/
Хамгийн бяцхан шилдэг уншигч Хан-уул дүүргийн 60-р сургууль 4-р ангийн сурагч Э. Тэмүүжин шалгарав.
8-9 анги
1. Б. Анужин / Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч /
2. Б. Ууганбаяр / Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч /
3. Батчулуунсүрэн / Дорноговь аймгийн Замын-Үүдийн 3-р сур 9-р анги /
10-12-р анги
1. Б. Сувд-Эрдэнэ / Архангай аймгийн Хайрхан сумын ЕБДС-ийн 10-р ангийн сурагч /
2. А. Ангараг / Чингэлтэй дүүргийн 17р сургуулийн 11-р анги/
3. Б. Алтанчимэг /Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 12-р анги/
Насанд хүрэгчид
1. Д. Отгонсүрэн / Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБДС-ийн багш /
2. Б. Сэнгээ /Төв аймгийн Жаргалант сумын ЕБДС-ийн багш /
3. Т. Жавзанпагма /МУИС-ийн 3-р дамжааны оюутан/ нар тус тус шалгарлаа.


.jpg)

