Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений мэндэлсний 212 жилийн ой 04-р сарын 02-нд тохиох бөгөөд уг өдрийг “Олон улсын Хүүхдийн номын баяр” болгон тэмдэглэх юм байна. Хүүхдийн төв номын сан энэхүү баярыг жил бүр уншигч багачуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтайбөгөөд энэ жилийн номын баяраа03-р сарын30-ны өдөрзохион байгуулна. Энэ өдөр Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын хүүхдийн сонгодог бүтээлийн дээж 300 номыг гардуулахёслолын ажиллагаа , Монголын Хүүхдийн Зохиолчдын шинэ уран бүтээлийн мэндчилгээ, хүүхэлдэйн жүжгийн тоглолт,СБД-ийн 3-р сургуулийн 2 “Г” ангийн сурагчдын жүжигчилсэн тоглолт, урлагийн мэндчилгээ, Улсын хэмжээний болон Хүүхдийн төв номын сангаас зохион явуулсан уралдааны тэргүүн байранд шалгарсан шилдэг бүтээлүүдийг хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгч, хүүхэд багачууддаа сонирхуулахаар төлөвлөсөн байна.
