A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

Ай Ти Би - Берлин 2015" бэлтгэх ажлыг хангах "Аялал жуулчлал - Ирээдүй" ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа

> Төсөл хөтөлбөр

Өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээр  "Ай Ти Би - Берлин 2015" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох бэлтгэл ажлыг хангах зорилгоор шинээр байгуулагдсан  "Аялал жуулчлал - Ирээдүй" ТББ-ын гүйцэтгэх захирал Б. Индраатай хамтран ажиллах гэрээнд ССАЖЯ-ны ТНБД П. Алтангэрэл гарын үсэг зурлаа. Харин үүнийг ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл баталгаажуулсан юм.
"Аялал жуулчлал-Ирээдүй" ТББ нь Монгол Улс ХБНГУ-д зохиогддог "Ай-Ти-Би 2015" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор орохтой холбоотой бэлтгэл ажлыг хангах, гадаад дотоод сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг  зохион байгуулах, тус үзэсгэлэнд оролцоход шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хувийн хэвшил, гадаад ба дотоодын хандивлагчдаас бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Ай-Ти-Би 2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсоноор тогтвортой аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг Улсын эдийн засаг, гадаад валютын санд бодитой хувь нэмэр оруулах юм.
 

2017-10-18

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос