МАЖХ-ноос жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 03-р сарын 29-30-ны өдрүүдэд ОБЕГ-ын "Аврагч" Спорт Хорооны зааланд 2 өдрийн турш амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд нийт эрэгтэй-14, эмэгтэй-5 баг оролцож, энэ тэнцүүхэн ширүүн өрсөлдөөн бүхий 38 тоглолтыг үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн нижигнэсэн алга ташилтаар дүүрэн үдлээ.
Ингээд тэмцээний ялагчдаар:
Эрэгтэй: Х. Бакытжан ахлагчтай “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”-ны баг,
Эмэгтэй: Ж. Баярзул ахлагчтай “Скай Ресорт” ХХК-ны баг тамирчид шалгарч, ширүүхэн өрсөлдөөнийг даван гарч алтан медалийг хүртсэн бол удаах байруудад :
Эрэгтэй: Мөнгөн медалийн эздээр Д. Очирсүх ахлагчтай “Скай Ресорт” ХХК-ны баг,
Хүрэл медалийн эздээр Б. Жавхлан ахлагчтай “Изнис Эйрвейз” ХХК-ны баг,
Эмэгтэй: Мөнгөн медалийн эздээр Г. Ариунтуяа ахлагчтай “Нью Жуулчин” ХХК-ны баг,
Хүрэл медалийн эздээр Л. Эрдэнэчимэг ахлагчтай “Аэрмаркет” ХХК-ны баг
тус бүр шалгарч, шилдэг тоглогчдоор ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б. Баярхүү, “Скай Ресорт” ХХК-ны Цанын сургуулийн багш Ж. Баярзул нар шалгарлаа.
Ирэх жил 2015.03.28-29-ний өдрүүдэд Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээрээ эргэн уулзах болно.
