Ø 2 дугаар сард: - Ойн нээлтийг тэмдэглэн өнгөрүүлэх ба Богд Хааны Ордон музейд “Даавуу зөөлөн эдлэлийг гэмтлээс урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалт” сэдвээр Австри, Монголын хамтарсан сургалт зохион байгуулж байна.
Ø 3 дугаар сард: - Монгол цэргийн Түүхийн музейд “Монгол эрчүүд” үзэсгэлэн.
- Музейн ахмад, дунд, залуу үеийнхэний уулзалт зохион байгуулна.
Ø 4 дүгээр сард: - Монголын Үндэсний музейд “Тал нутгийн дайчид” үзэсгэлэн.
- Музейн 90 жилийн ойд зориулсан Олон улсын музейн мэргэжилтний уулзалт-өдөрлөг
- Олон улсын оюун ухааны музейн нээлт
Ø 5 дугаар сард: - Монголд орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилд зориулсан Үндэсний эрдэм шинжилгээний
хурал зохион байгуулна.
- Телевизүүдийн цэнгээнт нэвтрүүлэгт музейн ажилтнууд оролцоно.
- “Музейн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаарыг 90 жилд зориулан хэвлэнэ.
Ø 6 дугаар сард: - Дүрслэх урлагийн музейд хүүхдийн сургалт, танин мэдэхүйн танхим байгуулна.
- Монголын Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилд зориулсан Үндэсний эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн ном хэвлэгдэнэ.
- Музейн нэр томъёоны асуудалд ном хэвлэгдэнэ.
Ø 7 дугаар сард: - Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд суманд “Архелогийн шинэ олдворууд” үзэсгэлэн
- Монголын музейн түүхэн замнал” ном хэвлэгдэнэ.
Ø 8 дугаар сард: - Төв, Зүүн, Баруун бүсийнхэн, Улаанбаатарын музейн хамт олны хамтарсан “Музей-90 жил аялал сурталчилгаа”-ны аялал зохион байгуулна.
- Завхан аймагт Монголын музейчдэд зориулсан мэргэжил арга зүйн сургалт
- “Музейн дурсамж” ном хэвлэгдэнэ.
Ø 9 дүгээр сард: - Хүүхдэд ээлтэй музей болхоор орон нутгийн 4 музейн хаяг тайлбарыг шинэчилнэ.
- “Монголын музейн шилдэг үзмэрүүд” каталог хэвлэгдэн гарна.
- Музейн 90 жилд зориулсан нэгдсэн үзэсгэлэн олны хүртээл болно.
- Музейн 90 жилийн баярын хурал, концерт
Ø 10 дугаар сард:- Өнөөдөр сонинд музейн 90 жилд зориулсан тусгай нүүр бэлтгэн хэвлүүлнэ.
Ø 11 дүгээр сард: - Монголын музей 90 жилд баримтат кино олны хүртээл болно.
Ø 12 дугаар сард: Монголд Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн хэвлэлийн бага хурал
Эдгээр болон бусад үйл ажиллагааг тус тус зохион байгуулах юм.
