A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: id

Filename: views/tusul_view.php

Line Number: 5

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined index: names

Filename: views/tusul_view.php

Line Number: 6

Монголын шувуу ажиглагчдын өдөр -2013" амжилттай зохион байгуулагдлаа "

> Төсөл хөтөлбөр

Дэлхийн даяар шувуу судлаач, сонирхогчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Харин манай оронд энэ тоо тийм ч их биш байгаа нь шувуу сонирхогч, судлаачдад зориулсан үйл ажиллагаа бага хийгдэж байгаатай холбоотой ч сүүлийн жилүүдэд энэ ойлголт харьцангуй дэвшин өөрчлөгдөж байна. Шувуунд хайртай, шувууг дээдэлдэг Монгол хүний тоо ихэсвэл Монгол орны шувуудыг хамгаалах, танин мэдэх үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдах болно.
Шувуу ажиглах болон байгальд ээлтэй аялал жуулчлалыг Монгол оронд түлхүү хөгжүүлэхэд олон улсын хэмжээний өдөрлөгийг аялал жуулчлалд ашиглах нь хамгийн тохиромжтой гаргалгаа болж чадна. Өдөрлөг нь аялал жуулчлалын зах зээлийн орлогын томоохон эх үүсвэр болж чадахаас гадна, зөв зохистой төлөвлөж чадвал орон нутгийн иргэдийг дэмжих багагүй хэрэгсэл болох боломжтой юм.



Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгээс санаачлан Соёл, Спорт Аялал Жуулчлалын Яамны дэмжлэгтэйгээр Горхи-Тэрэлжийн БЦГ-т жил бүр тогтмол зохион байгуулж байгаа энэхүү өдөрлөг нь өдрийн турш шувуудын гайхамшигтай дууг сонсож, үзэсгэлэнтэй өнгө төрхийг ажиглан, тэдний талаарх судалгаа, ажиглалтын үр дүнг сонсож, мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлэх ерөнхий зорилготой билээ.
Манай энэ удаагийн “Монголын шувуу ажиглагчдын өдөр-2013” өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс гадна олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн идэвхитэй оролцсоноороо онцлог бөгөөд 12 байгууллагын төлөөлөл бүхий нийт 60 орчим хүн оролцсон юм.

2017-10-18

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос