Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулах зорилгоор ССАЖЯ-ны “Палеонтологи, Археологийн Музейн Шинэчлэл” төслийн зүгээс “Үлэг гүрвэлийн дүрслэх урлаг”-ийг эх орондоо хөгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 8-р сард дараах сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Иймд уг чиглэлээр уран бүтээл туурвих хүсэлтэй зураач, барималч,мэргэжлийн ангийн оюутнууд та бүхнийг дараах сургалтуудад хамрагдахыг урьж байна. Сургалтыг АНУ-ын үлэг гүрвэл судлаач, уран бүтээлч багш Jason Poole, Dennis Wilson нар удирдан явуулна.
|
№ |
Сургалтын нэр |
Үргэлжлэх хугацаа |
Хамрагдах уран бүтээлчдийн тоо |
|
1 |
Үлэг гүрвэлийн уран зураг |
8 сарын 17- 22ны өдрүүд |
20 |
|
2 |
Үлэг гүрвэлийн 3 хэмжээст баримал |
8 сарын 23 - 9 сарын 4-ний өдрүүд |
10 |
Сургалтанд доорх шаардлагыг хангасан иргэдийг сонгон шалгаруулна. Үүнд:
- 15-аас дээш насны Монгол улсын иргэн байх
- Мэргэжлийн уран бүтээлч байх
- Уран зураач, барималчийн дадлага туршлагатай байх
- Палеонтологи, үлэг гүрвэлийн чиглэлээр зурах, уран бүтээл хийх хүсэл,
эрмэлзлэлтэй байх
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх
Бүртгэл: 2013 оны 8 сарын 08-аас 14-ний өдрүүдэд ССАЖЯ-ны 306 тоот өрөөнд явагдана.
Бүртгүүлэхээр ирэхдээ:
- Бүртгэлийн маягтыг бөглөх (маягтыг ССАЖЯ-ны 306 тоотоос авах)
- Монгол улсын иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт
- Мэргэжлийн диплом, үнэмлэх хуулбарын хамт
- Өөрийн уран бүтээлийн товч танилцуулга(фото зураг болон жижиг хэмжээний бүтээл байж болно)
- 1% цээж зураг
Дэлгэрэнгүйг www.mcst.gov.mn сайт болон 99832119, 99163314дугаарын утаснаас лавлана уу.
ССАЖЯАМ
ПАЛЕОНТОЛОГИ, АРХЕОЛОГИЙН МУЗЕЙН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ
